𝚝𝚎𝚗

1.3K 114 137
                                    

Гэрлэлт. Амьдралдаа хийсэн хамгийн том алдаагаа И Тэминтэй хийсэн гэрлэлтээ л гэж боддог байсан. Гэхдээ одоо харамсахгүй байна. Ядаж л хайртай хүнтэйгээ хамт байх боломжийг надад олгосон, миний сонголт шүү дээ?

Амьдрал ер нь сонголт бололтой. Өөрийн туулсан бүхнээ үзэн ядах сэтгэл нь, өөрийн сонголтыг буруутгаж байгаа хэрэг. Тийм учраас амссан бүхэндээ өөр нэгнийг биш, өөрийгөө л буруутгах нь зүйтэй.

"Америк, Чикаго хүрэх нислэгийн зорчигчид..."

"Нислэг зарлаж байна."

Мину ах ийн хэлчихээд инээмсэглэхэд би зүгээр л түүнийг чангаас чанга тэвэрсэн юм.

"Аз жаргалтай амьдраарай."

"Үргэлж холбоотой байгаарай."

"Тэгэлгүй яахав!"

"Чамайг санах байх."

"Тэрнийг харж хандаарай."

Би бол адгийн амьтан. Намайг хайрласан нэгэнд өөрийн хайрладаг хүнээ захин үлдээж байна. Хамгийн хог новш шиг зан гэдгийг мэдэж байгаа ч надад Мину ахаас өөр хүн үгүй. Зөвхөн түүнд л итгэдэг болохоор өөрийгөө ч, Тэминийг ч түүнд даатгасаар ирсэн. Энэ удаад ч бас.

"Энд байгаа бүхнийг мартаад өөртөө л анхаар. Өөрийгөө, аз жаргалаа ол. Өнгөрсөн бүхэн одоо амьгүй."

"Ойлголоо."

"Одоо яв даа."

"Баяртай ах аа."

Мину ах даллан үлдэхэд би тээшээ чирсээр шатаар дээш явлаа. Хилээр гарахын өмнө онгоцны тохируулга хийхээр утсаа гаргахдаа үхтлээ хайрласан тэр нэгнээс ирсэн зурвасыг олж харав.

"Ойн баярын мэнд, насан туршийн цор ганц эхнэр минь."
From: Husband

12 жил. Залуу халуун насандаа гэрлэж, анхны гэсэн бүхнээ бие биедээ зориулсан бид. Сахиус болсон зүүлт минь алга болоогүй сэн бол бидний амьдрал өөр байх байсан болов уу?

Бидний хэн нь ч гэмтэн байгаагүй. Буруу ойлголцлын үндсэнд хөрч орхисон харилцаа л хэн хэнийг минь гэмтэн болгож орхисон.

"Ойн баярын мэнд. Баяртай."
From: Rose

Хайртай шүү, И Тэмин. Дахин уулзана гэж бодохгүй байгаа ч... хэрвээ хувь тавилан гэгч биднийг дахин учруулвал, тэр өдрийг хүртэл баяртай.


.::3 жилийн дараа::.


Rose || MGLWhere stories live. Discover now