"Юнсо энийг ид."
Хадам ээж будаан дээр минь шарсан мах тавин инээмсэглэхэд би үнэрийг нь авахгүйг хичээн арайхийн зажиллаа.
"Юнсо хордлоготой байгаа. Түүнийг хоолоор шахах хэрэггүй."
"Тэгсэн ч гэсэн хоолоо сайн идэх хэрэгтэй. Хүүхэд сайн том болж байгаа ч, Юнсо бүр нүднээс гарчихаж."
"Тэр өөрийгөө юу хийж байгааг мэднэ."
"Эхнэртээ жаахан ч гэсэн анхаарал тавьж бай, И Тэмин!"
"Миний анхааралтай, анхааралгүй тэр сайхан амьдарч байгаа."
Би юу? Би сайхан амьдарч байгаа гэж үү?
"Юнсо?"
"За, ээжээ?"
"Мах, махан төрлийн зүйл сайн идээрэй. Бас исгэлэн, гашуун зүйл ид. Тэглээ гээд халуун ногоо их идэж болохгүй шүү. Хүү маань харшилтай болчихно."
"Би чихэрлэг зүйлд илүү дуршилтай-"
"Болохгүй ээ! Ногоо ч гэсэн бага ид. Тэгж байж хүү төрнө. Тэмин шиг хөөрхөн хүү."
Бурхан минь. Хэрвээ охин байвал тэд ч... хэцүүхэн зүйл болох нь дээ?
"Ойлголоо, ээжээ."
Гэр бүлийн оройн зоог. Миний хамгийн дургүй зүйл. Хоёр талын гэр бүлүүд маань заримдаа ингэж оройн зоог барьдаг. Гэхдээ энэ гэр бүлийн оройн зоог гэхээсээ илүү хэн нь илүү хөрөнгөтэй вэ гэдгээ үзэх тулаан л гэсэн үг. Өмнөх удаад манай аав, ээж эдлэн дээрээ тэдний урьсан бол энэ удаад Тэминий аав, ээж биднийг харшдаа урьсан. Идэж буй хоол, хэрэглэж буй эдлэлээ уулзах бүртээ нэгнээсээ давуулж шинэчилдэг. Худууд гэхээс илүүтэй бизнесийн салбарын найрсаг өрсөлдөгчид шиг...
"Юнсо төрчихөөд ажилдаа ор."
Аавын хэлсэн үгэнд хахаж цацахад хадам аав сэрээгээ хүчтэй тавин над руу ширүүн харц шидлэв.
"Тэр ажилдаа орвол хүүхэд, Тэмин хоёр яах юм?"
"Хүүхдийг хүүхэд асрагч харахад болно. Гэрийн ажлыг үйлчлэгчээр хийлгэчихнэ. Асуудал биш."
"Тэминий өвчний тухай сайн мэдэж, түүнийг халамжилдаг хүн Юнсогоос өөр байгаа гэж үү? Тэр үйлчлэгчийн ганцхан алдаанаас болж хүү минь галзуурч мэднэ."
"Миний охин насаараа хүүгийн чинь боол шиг амьдрах хэрэг үү? Тийм зүйл байхгүй. Юнсо 'Secret Cosmetics'-ийн өв залгамжлагч. Өндөр боловсрол эзэмшчихээд гэрийн буг болоод сууна гэж үү? Тэгэх гэж Тэминтэй гэрлүүлсэн юм биш шүү!"
YOU ARE READING
Rose || MGL
RomanceТүүнээс зугт, холын холд. Учир нь цагаан сарнай чамаар хооллож улаан болох болохоор...🌹 /Completed/ ⚠️Warning⚠️ Энэхүү бичвэрт хортой харилцааны талаар өгүүлэх бөгөөд зүй бус үг хэллэг ашиглагдахыг анхаарна уу‼ *Бичвэрийн дүрүүд, үйл явдал зэрэг нь...