Бүсгүйн цогцос гашуудан уйлахад, сарнайн сүүлийн ганц дэлбээ түүний алган дээр үлджээ.
~~~
Taemin's POV
"Хаалгаа нээ! И Тэмин!!!"
Эмэгтэй хүний хоолойгоор усны цоргыг хаачихаад хаалга руу зүглэхэд нэг л хачин мэдрэмж төрнө. Тэр хүүхнийг харахыг хүсэхгүй байгаа юм сан.
"Энд юу хийж байгаа юм?"
"Муу худалч! Муу новш! Пак Юнсогийн хүүхэд төрчихвөл чи надтай гэрлэнэ гэж хэлсэн!"
"Хэн нэгний ачаар хүүхэд маань төрөх боломжгүй болчихсон."
"Хүүхэд чинь надаас илүү чухал юм уу?"
Тэнэг хүүхэн. Өөрийгөө миний хувьд хэн ч биш гэдгийг огтхон ч мэддэггүй бололтой.
"Хэрүүл хийх гэж ирээ юу?"
"Өөрийнхөө зүйлийг авахаар ирсэн юм."
"Энд чиний гэх зүйлс байхгүй."
"И Тэмин чи үнэхээр-"
"Ён Хана! Хэр хэмжээгээ мэдэрвэл яаж байна? Чи үргэлж л манай гэрийн мөнгөөр хооллож, гэрийнхний маань өгсөн гэрт амьдарч, биднээс хамааралгүй өөрийнхөө хүчээр нэг ч зүйл хийж байгаагүй. Хүн өгч чадсан бол авч ч бас чаддаг юм."
"Чи надад амласан!"
"Намайг арай... ганцхан чамд амласан гэж бодоогүй биз дээ?"
"Юу?"
"Эхнэрийнхээ араар тавьж чамтай уулздаг би, нэг хүндээ үнэнч байна гэж үү?"
"Юу гэсэн үг юм?"
"Чи бол ердөө л тэдний нэг. Би хүссэн үедээ сонгож уулздаг байсан төдий. Гай болж чамайг л ганцааранг чинь Юнсо мэддэг байсан хэрэг."
"Галзуу-"
"Гуйж байгаад ядаж дэлгүүртэйгээ үлдмээргүй байна уу?"
"Чи өөрийгөө хэн гэж-"
"Харин чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Ирэх долоо хоног гэхэд амьдарч байгаа байраа сулла. Дэлгүүрийн нэр угаас миний нэр дээр байгаа болохоор санаа зоволтгүй."
"Чи үнэхээр-"
"Одоо зайл. Чамайг харах хүсэл алга."
"Яагаад? Чи Пак Юнсод хайртай байгаагүй."
YOU ARE READING
Rose || MGL
RomantikТүүнээс зугт, холын холд. Учир нь цагаан сарнай чамаар хооллож улаан болох болохоор...🌹 /Completed/ ⚠️Warning⚠️ Энэхүү бичвэрт хортой харилцааны талаар өгүүлэх бөгөөд зүй бус үг хэллэг ашиглагдахыг анхаарна уу‼ *Бичвэрийн дүрүүд, үйл явдал зэрэг нь...