"Үнэхээр итгэлтэй байна уу?"
Хоол горидсоор ирсэн мууранд жаахан сүү тавганд хийж тавьчихаад "Тийм ээ." гээд инээмсэглэвэл Мину ах юу ч хэлэлгүй дотогшоо яваад орчихов.
"Ах аа!"
"Яасан?"
Ийм хүйтэн хүн биш юм сан. Уурлачихаж ээ?
"Уурлачихсан юм уу?"
"Би чамд уурладаг бил үү? Уурлаж байснаа санахгүй юм байна."
Нээрээ л тэр надад нэг ч удаа уурлаж байгаагүй. Би анх 5 настайдаа Мину ахтай танилцаж байсан. Адилхан жаахан хүүхдүүд байсан хэрнээ тэр л намайг бөөцийлж, аав ээжээс минь ч илүү халамжилдаг байж.
"Уучлаарай."
"Буруу зүйл хийгээгүй байж юунд нь уучлалт гуйгаад байгаа юм?"
"Намайг энд авчрахын тулд ямар их зүйл хийсэн гэдгийг чинь мэдэж байна-"
"Юнсо! Чиний амьдрал. Аав, ээжийн чинь биш, Тэминий биш, минийх ч биш. Зөвхөн чиний амьдрал. Өөрийн ирээдүйгээ, өөрийн байр суурийг чи өөрөө бүтээнэ."
"Мину-"
"Өөрийнхөө төлөө хийсэн сонголтынхоо төлөө хэнээс ч, хэзээ ч бүү уучлалт гуй. Ойлгосон уу?"
"Тийм ээ."
Taemin's POV
"Пак Юнсо... И Тэминий насан туршийн эхнэр, цор ганц насны хайр болох уу?"
Бүтэн сар хадгалсан бөгжөө харуулан ийн асуухад тэр надад хариулсангүй.
"Тэминаа..."
"Хүсэхгүй байна уу? Аав ээж чинь биднийг бизнес гэрлэлт хийлгэхийг хүсч байгааг мэднэ ээ. Гэхдээ... аав, ээжийн чинь хүссэнээр бизнес биш, хайр агуулсан жинхэнэ гэрлэлт хийе л гэж бодсон юм."
"Би..."
"Уучлаарай, Юнсояа. Би хэтэрхий яараад... Чамайг тухгүй байдалд оруулсанд ууч-"
"Тэгье!"
Би зөвхөн чихээрээ сонсож, нүдээрээ харсан зүйлдээ итгэдэг. Гэхдээ... Пак Юнсо л гэвэл харсан сонссон бүхэн минь хий юм шиг санагддаг болчихож. Галзууртлаа дурлана гэдэг нь энэ юм болов уу?
"Сая... юу гэсэн бэ?"
"Тэгье. Гэрлэцгээе."
YOU ARE READING
Rose || MGL
Roman d'amourТүүнээс зугт, холын холд. Учир нь цагаан сарнай чамаар хооллож улаан болох болохоор...🌹 /Completed/ ⚠️Warning⚠️ Энэхүү бичвэрт хортой харилцааны талаар өгүүлэх бөгөөд зүй бус үг хэллэг ашиглагдахыг анхаарна уу‼ *Бичвэрийн дүрүүд, үйл явдал зэрэг нь...