"Юнсо! Пак Юнсо!!!"
Гал тогоонд өглөөний цай бэлдсээр зогсож байхад унтлагын өрөөнд гарсан дуу сүнсийг минь зайлуулчих шахсан юм. Хар хурдаараа гүйсэн ч хөндүүрлэх бие маань шатаар хурдан гарсангүй.
"-Юнсо гуйя!"
Тэминий зүг гүйж байхдаа Ким эмч рүү залгачихаад дотогш орвол Тэмин хөнжилдөө тээгэлдэн унасан бололтой шалан дээр тийчигнэж байх аж.
"-Загатнаад байна! Бохир байна!"
Ариун цэврийн өрөөнөөс савтай ус авчиран түүн рүү цацчихаад, маажиж байсан хэсэг рүү нь ариутгалын бодис шүршвэл хэдэн хормын дараа Тэмин арай тайвширсан бололтой хөдлөхөө байж эхлэхэд нь би түүний хажууд суун толгойг нь илэв. Хэсэг хугацааны турш энгэрт минь шигдсэн түүний зүрхний цохилт нэгэн хэвийн болохтой зэрэгцэн хаалганы хонх дуугарлаа.
"Ким эмч бололтой. Би удахгүй эргээд ирнэ."
Хам хум гүйснээс болж биеийн минь тал ил гарсан унтлагын хувцсаа засчихаад хаалга онгойлготол Ким эмч үгийн зөрүүгүй Тэминий өрөө рүү явчихав.
-
"Би таныг дээрдэж байна л гэж бодсон?"
"Тийм ээ... Дээрдэж байсан."
Тэмин ийн хэлчихээд над руу ширүүхэн харц чулуудна. Ким эмч явахгүй энэ чигтээ үлдчихвэл сайхан аа?
"Өдөрт хэдэн удаа гараа угааж байна?"
"Арав орчим."
"И Тэмин-шши. Үнэнээр нь хариул."
"..."
"Тэмин-шши?"
"Дөчөөс тавь орчим. Өчигдөр цөөхөн угаасан. Хэд гэдгийг нь тоолоогүй л дээ."
"Би танд хэлсэн шүү дээ? Мизофобиа бол ердөө л таны сэтгэлзүйтэй холбоотой асуудал. Та өөрөө хичээхгүй бол энэ хэзээ ч эдгэхгүй."
"Би хичээж байгаа."
"Ямартай ч... зүрхэндээ хэт ачаалал өгөөд байгаа болохоор зүрхний эмийн чинь тунг жаахан нэмсэн. Эхнэрт тань өгчихсөн болохоор тогтмол уугаарай. Дахиад асуудал гарвал хэлээрэй."
"Баярлалаа... Ким Кибом эмчээ."
Эмч бидэнд бөхийчихөөд хүрмээ өмсөн үүд рүү зүглэхэд энэ удаад миний бие өвдөж эхлэсэн юм.
Хаалга хаагдав. Нэг. Хоёр. Гурав...
"Галзуу амьтан!"
Хаалга хаагдах дуу гарахтай зэрэгцэн Тэмин хүзүүнээс минь боогоод ийн хашхирлаа.
YOU ARE READING
Rose || MGL
RomanceТүүнээс зугт, холын холд. Учир нь цагаан сарнай чамаар хооллож улаан болох болохоор...🌹 /Completed/ ⚠️Warning⚠️ Энэхүү бичвэрт хортой харилцааны талаар өгүүлэх бөгөөд зүй бус үг хэллэг ашиглагдахыг анхаарна уу‼ *Бичвэрийн дүрүүд, үйл явдал зэрэг нь...