9

308 36 2
                                    

Бослого гархаас 7 хоногийн өмнө

"сар хиртэлт эхэлж байна" хэмээн Сүхид хэлвэл тэр уртаар санаа алдаад
" Үүнд сайн зүйл байхгүй сар хиртэлт болоход хүний ертөнц болон нөгөө ертөнцийн хаалга нээгддэг юм энэ сахиусыг өнөө шөнө дэрэн доороо хийгээд унтаарай. Тэгвэл танийг элдэв зүйл оролдохгүй"
Ки Ван жи инээмсэглээд " Чиний чадварт эргэлзэж байгаа юм биш шүү надад сахиус хэрэггүй ээ наадахаа Хванд өг. Тэр баярлах байх"

"та нээрээ би яагаад түүнд өгдөг юм тэгээд ч Хван чинь оточ бас зэвсгийн эрдэмтэй хүн нөгөө сүнсийг нь барьж аваад туршилт хийх байлгүй"гээд царай нь үл ялиг улайгаад үглэсээр гарав.

Шөнө дунд Ки Ванжигын зүүдэнд

Охины эргэн тойронд ой модноос өөр зүйл огт харагдсангүй тэр нэг л зүйлийг хайж байгаа бололтой удаан алхасан ч тэр яг нэг газраа эргэлдэж байгаагаа анзаарч явахаа болин амрах газар хайж байтал нүднийх нь өмнө модон байшин гарч ирж дотогш орвол бараг тавилагагүй хоосон том өргөө байлаа. Гаднаас залуу бүсгүй хоёр ирэн инээлдэж орж ирсэн ч охиныг харахгүй байгаа юм шиг хоорондоо ярилцсаар байв. Ки Ванжи харанхуй байсан тул тэдний царайг харахаар ойртвол гайхсандаа тэр дороо хөшиж орхив. Тэд бол Ки чоль болон түүний өмнөх амьдрал дахь нууц амраг нь байв.

Бүсгүй " Чи тэрнийг хэрэг болно нэсэн биздээ гэхдээ одоо болтол ямарч өөрчлөлт гарсангүй би сүүлдээ чамайг хардаж эхэлж байна шүү " хэмээн эрхлэнгүй ярина

Залуу " Удахгүй Ки Ван жигаар цэргийн пайзыг авхуулчих болохоор жоохон л
тэсчих "

Энэ ярианы дараа бүх зүйл тас харанхуй болж түүний урд үзэсгэлэнтэй эмэгтэй гарч ирэв.
"байж боломгүй юм"гээд охин зөнгөөрөө хэдэн алхам ухарч "Сү хи намайг Ки Ванжи гэсэн шүү дээ гэтэл чи"
Түүний урд байх энэ эмэгтэй Ки Ванжитай яг адилхан харагдаж байлаа. Бүсгүй гайхаж түүн рүү асуул ирэн хартал

Ки Ванжи "Тийм ээ бид бол нэг хүн гэвч намайг үхэхэд сүнс минь хоёр хуваагдаж би нөгөө ертөнц рүү явж харин чи дахин төрсөн миний мэдэх зүйл гэвэл энэ л байна"

Бүсгүй "түрүүний харсан зүйл юу байсан юм?"

Ки Ванжи " Би санамсаргүйгээр тэднийг харчихсан саяний зүйл бол миний дурсамж харин чамтай ярих гэсэн гол зүйл гэвэл би эргэж биендээ орох хэрэгтэй байна нэгэнт билний сүнс хоёр туслаа оршин байгаа тул нэг биенд байх аргагүй"

Life again /Completed/™Where stories live. Discover now