11

248 38 2
                                    

"Ки татвар нь алтан ургыг залгуулж буй их гавъяа байгуулсан учир түүнд Өлзийхутагт хэмээх нэрийг болгоож Юань улсын гуравдугаар их хатан хэмээн өргөмжилж байна."

Данашир их хатан~Тогoонтөмөр хааны анхны их хатан (цөлөгдөж 14 насандаа мөнх бусыг үзүүлсэн)
Баянхутагих хатан 2 р их хатан
Өлзийхутаг 3 р их хатан (Ки Ванжи)

<><><><><><><><><><><><><><><><>

Анх Их Юань улсыг Хубилай хаан байгуулахдаа харь хүн их хатан болж болохгүй хэмээх зарлиг буулгасан ч түүний үр хойч Юань улсын 11-р хаан уг зарлигыг зөрчив. Тэрнийг сайд түшмэд ихэд эсэргүүцсэн ч эцэст нь хааны шийдвэрийг өөрчилж чадсангүй. Ингэж гуулин улсаас ирсэн шивэгчин бүсгүй Юань улсын анхны бөгөөд эцсийн харь их хатан болжээ.

Гэвч түүнийг сууринд залсны дараа хаан түүн дээр зочилох нь багасаж Баянхутаг хатныг ихэд таалах болсноор сүүлдээ сар нэг удаа л үзэгдэх болов. Өлзийхутагт хатан одоо хүртэл 2-р их хатны бэлэглэсэн өнөөх зургийг ширтэнэ. Гэтэл гэнэт гэдэс нь тэсэхийн аргагүй өвдөж хөлийг нь даган цус урсаж тэр цочирдсондоо ямар ч авиа гаргаж чадсангүй.

Өлзийхутагт хатан зулбахад хэн уг хэргийг нарийн судалж хэлэлцсэнгүй. Учир нь яг энэ үеэр хааны хайр хүндэтгэлийг хүлээж байсан Баянхутаг хатан хөл хүнд болсноо дуулгаж ордон тэр чигтээ хөл хөөр болсон юм. Хаан эзэн магнай хагартлаа баярлаж ордны бүх хүнд хишиг хүртээж торго гоёл чимэглэл харь улсын амттан гээд бүхнийг хөл хүнд хатандаа харамгүй хуртээж байлаа.

3 сарын дараа л хаантан түүнийг зулбасныг сая нэг сонсож уулзахаар ирсэн ч Ки Ванжи аль хэдийн хагас үхлүүт нэгэн болж юугч хайхрахаа больсон ч Тогоонтөмрийг өргөөнд нь ирхэд л зулбаснаасаа хойш анх удаа сэтгэл хөдлөлөө ил гаргаж цурхиран их удаан ульсан ч түүнтэй уулзахаас татгалзав. Удалгүй 2 р хатан ч бас ирхэд Сүхи авхай зулбасан байхад түүнтэй уулзвал улам дордох байх хэмээн бодож буцаах гэсэн ч өргөөнөөс "хатныг оруул"гэх сөөнгөдүү хоолой сонсогдов.

2 р хатныг дотогш ороод бүсгүйг хараад юу ч хэлэлгүйгээр тэврээд "2 мэдээ зэрэг зарлагдаж сая л би энэ тухай дууллаа. Чамд хэцүү байхад эгч нь байж би анхаар ч чадсангүй уучлаарай"хэмээн нулимс дуслуулна. Тэд хэдий нэг нөхрийн эхнэрүүд ч гэлээ эв нэгдэлтэй байдаг нь хүмүүсийг гайхшруулдаг байв. Анх охиныг ордонд хатны өөдрөг ухаалаг зан чанар таалагдаж түүнтэй эгч дүү бололцсон юм. Өргөөнд байсан бүх хүнийг гаргаж хоёр хатан удаан гэгч нь ярилцаж бүсгүйн сэтгэл арай дээрдэж инээмсэглэсээр эгчийгээ үдэв.

Шивэгчин " Хатантаан тэр өрөвдөлтэй юмаа яагаад хүүхдээ алдсанаа ч мэ-"
Баянхутаг хилэгнэн "амаа тат" шивэгчин эзэгтэйгээсээ айн дахин үг дуугарсангүй.

Өлзийхутаг " Сүхи чи яагаад хатныг оруулахгүй байсан юм бэ намайг тэрэнтэй дотно гэдгийг мэднэ шүү дээ "

Сүхи" таны мэдээг дуулгаснаас яг нэг цагийн дараа хөл хүнд гэдгээ зарласан оточ ч залаагүйг бодоход эртнээс мэдэж байсан гэсэн үг энэ тохиолдол яавч биш хатан албаар тэгсэн гэж бодож байна"бүсгүй тайвнаар түүнд "Чи хэтэрхий их ургуулж бодож байна. За яахав чиний хэлсэн үнэн гэж бодъё тэгсэн ч эгч намайг хүүхдээ алдана гэдгийг яаж мэдэх юм"шивэгчин хэсэг чимээгүй зогсосноо өөртөө итгэлтэйгээр " Хван гэнэт зулбасан нь хачин байна гэсэн шүү дээ хэрий тэр эмэгтэйчүүд талдаа мэргэжилтэн биш ч гэлээ оточ. Тиймээ тэр зургийн цаасанд ургамал хийсэн гэсэн магадгүй жирэмсэн эмэгтэйд халтай ургамалтай байж болно шүү дээ. Энэ зургийг дариу шалгуулах хэрэгтэй"
Өлзийхутаг " Энэ зургийг авснаасаа хойш би ханан дээрээ өлгөж байна. Хэрвээ шалгуулахаар авч яваад асуудалгүй байвал би эгчийг үл хүндэлсэн болно. Тэгээд ч би түүнийг ийм зүйл хийсэн гэж бодохгүй байна. Саяний ярьсан зүйлээ надаас өөр хэнд ч бүү хэлээрэй"

Энэ өдрөөс хойш Бүсгүйн сэтгэл санаа дээрдэж илүү цовоо сэргэлэн болов. Гэвч тэр хаанаас аль болох зайлсхийсээр Баянхутаг хатан ч 9 сар гарантай болж хүүхдэдээ хэрэглэх өлгий даавууг
сонгохоор 3р их хатныг дуудан ярилцаж сонгож дуусаад хоол идэж байтал түүний ус гарч оточ хатныг өргөөнд оруулаад туслах хэдэн хүнээс бусдыг нь гар гэтэл
их хатан "би айгаад байна дүү минь чи үлдчих лдээ тэгэх үү?" хэмээн гуйхад бүсгүй толгой дохин үлдэхээр боллоо. Улаан алчууртны бослого(хятад тариаланчдын Юань гүрний захиргааг эсэргүүцэн гаргасан бослого) чдын хаа сайгүй газар авч Тогоонтөмөр хаан босогчдыг дарахаар умард руу явсан энэ үеэр хааны ууган ханхүү мэндэлж эцэг нь байхгүй байгаа тул нэр өгөөгүй байлаа. (монголчууд жирэмсэн эмэгтэй 6 сараас дээш сартай хүүхдийг хүн болно гэж үзээд өлгий даавуу бэлддэг байсан)

Бяцхан ханхүү мэндлээд 17 хонож байхад анх 2000 хүнтэй эхэлж байсан бослого хэдхэн сарын дотор 60000 хүнтэй болж тэднийг дархад бэрх болж эхэлснээр хаан даруй ордондоо ирэхэд түүний араас босогчид Дайду хотод ирж Юань улсын нөхцөл байдал муу сайнгүй байсан тул ухарч Инчан хотод очсоны дараа босогчдын толгойлогч цагаан хэрэм хүртэлх эзэлж авсан газраа Мин улс хэмээн нэрийдэв.

Баянхутаг хатны бие төрснөөс хойш муу байсан тул тэрээр хөл үймээний үеэр насан өөд болж түүний хүүг Өлзийхутаг хатан өргөн авч улсын цор ганц их хатан бөгөөд угсаа залгамжлагчийн эх гэх байр сууринд залрав. Мин улс байгуулагдсанаас жилийн дараа Тогоон төмөр хаан насан өөд болохдоо хаан ширээгээ Аюушридар (Өлзийхутагтын өргөж авсан хүү) хүүдээ өгөөд насан өөд болжээ.

Өнгөрсөнд

"Өлзийхутаг яагаад одоо хүртэл зулбаагүй байгаа юм?!"

Odoo neg heseg orood duuslaada za tged vote comm oo martwa❤️🍰

Life again /Completed/™Where stories live. Discover now