Хаан уурссаж "Өлзийхутаг яагаад одоо хүртэл зулбаагүй байгаа юм?!"
Оточ сандачсаар " Хаантаан энэ тан аажмаар үйлчилэх болно хэрвээ тунгаа нэмбэл хатантны биед муугаар нөлөөлөх болно" Хаан түүнийг гар гэж дохиод санаа алдав.Өөрийн үр болон хатныхаа нэгийг сонгох болоход тэрээр хатнаа сонгож оточоор түүнд бие тэнхрүүлэх тан хэмээн өгч байв. Үнэн хэрэгтээ уг тан тамир тэнхээ сайжруулах тан мөн ч гэлээ үр зулбуулах үйлчилгээтэй ургамал бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд хөл хүнд эмэгтэйд муу нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэх хүн маш ховор байлаа. Хатны дэргэдэх Хван хэдий оточ боловч уг бие тэнхрүүлэх танг жирэмсэн эмэгтэйд халтайг мэдэлгүй оточ сайн тан бичиж өгч хэмээн авхайдаа өдөр алгасалгүй өгсөөр л байх нь тэр.
Хайртай хатандаа буруу зүйл хийж байгаагаа мэдэрсэн хаан орой бүр дарс ууж нэг өдөр Баянхутагтын өргөөнд очиж болсон бүх зүйлийг хэлж дотроо уудалснаар дотор нь онгойж орой бүр түүнтэй уулзах болж удалгүй тэр хөл хүнд болсноо дуулгахад түүнтэй зэрэгцэн Өлзийхутаг их хатан үрээ алдав. Улаан алчууртны бослого илт хүчээ авч эхлэн Тогоонтөмөр хаан толгой өндийлгүй ажилласаар 3 сарын дараа л өнөөх мэдээг дуулж очсон ч хатан уулзахыг үл хүсэж тэд үүнээс хойш хөндийрсөөр дахин өмнөх шигээ харилцаатай болсонгүй.
Шивэгчин " Хатантаан тэр өрөвдөлтэй юмаа яагаад хүүхдээ алдсанаа ч мэ-"
Баянхутаг хилэгнэн "амаа тат тэр бол миний цусан төрөл биш ч гэлээ миний дүү. Тэр үнэнг мэдвэл цааш тэсэж чадахгүй" хэмээн гунигтайгаар өгүүлэв.Хааныг насан өөд болохоосоо өмнө хайртай хатандаа уучлаарай гэж хэлээд эцсийн удаа гараас нь атгаад амьсгал хураажээ. Түүний оршуулаган дээр хүн бүр агуу удирдагчаа алдсандаа гашуудан уйлах бол ганц Өлзийхутаг хатан л уйлаагүй байх аж. Тэрээр хааныг юунд уучлаарай хэмээснийг дотроо эргэцүүлсээр. . .
Бусад бүх хүмүүс гашуудаж байхад би яагаад тэгэхгүй байгаа юм бол уйлъя гэсэн ч нулимс минь бүгд хатчихаж огт гашуудахгүй байгаагийнх уу? Эсвэл ихэд гашуудсаных уу?
Талийгаач хааны гэрээслэл
" Ууган хүү Аюушридарыг хаан ширээг залгамжлагчаар өргөмжилж тэрээр нас балчир учир Өлзийхутаг их хатанд хааныг насанд хүрэх хүртэл төрийг хэргийг зохицуулагчаар тавьж байна."уг гэрээслэлийг уншсаны дараа ноёд түшмэдүүд харь хатанд улсыг даатгалаа хэмээн шүүмжилсэн ч хааны захиас тул зөрчиж зүрхэлсэнгүй.
Их хатан энэ үед түүний нулимс аадар бороо мэт асгарч тэр юм ч ярьж чадахгүй мэгшин уйлна. Хэрвээ хаан түүнийг төр баригчаар өргөмжлөөгүй бол их хатан мөн шинэ эзэн хааны өргөж авсан эх ч гэлээ. Тэр амьд үлдэхэд бэрх болох байв.
Бүгд миний буруу байж намайг огт анхаарахаа больсон гэж бодсон ч чи эцсийн хором хүртлээ надад санаагаа чилээж байж . . .
Өлзийхутаг хатан шинэ хааныг сайн өсгөж түүнийг эрийн цээнд хүрж хаан ширээнд залрахад сэтгэл нь амарч удалгүй мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр гашуун үнэнийг хэзээ ч олж мэдээгүй юм. . .
Anhnii bichwer mini ingeed duusch bna. 12 hesgiin tursh hamt baisan unshigchiddaa bayrlalaa udahgui hoyrdoh bichwereeree uulzana gj naidaj bn ❤️
( jich zurag horto bga gj bodsonu no no no 😂)
YOU ARE READING
Life again /Completed/™
Historical Fiction"Амиа хорлосон ч үхэлгүй цаг хугацаагаар аялна гэдэг хүний чадах зүйл яавч биш тиймээс магадгүй би чөтгөр байх"