Тэр уг нь өнөөдрийн ёслол дээр богино бодолтой хөнгөмсөг хүүхний дүрийг бүтээх гэж байсан гэвч Ки гэр бүлийн ууган хүүг харсан цагаасаа тэрээр бүх төлөвлөгөөгөө умартан эзэн хааныг ч үл хүндлэн өргөөнөөс тэр даруй гүйн оджээ.
"яагаад тэр байдаг билээ. Юу? Ууган хүү? энэ охины ах хаха яаж ийм балай юм байдаг юм ямар кино юм уу? Утгаггүй юм."гэж амандаа үглэсээр зүгээр л харсан зүг рүүгээ явж байв.
Энэ үеэр ёслолын өргөөнд сайдын ууган охин галзуу эсвэл бөх зүрхтэй аль нь болохыг гайхан шивнэлдэнэ. Эзэн хаан ч мөн тэднээс дутуугүй гайхширсан байлаа. Гүрёо хэдий Юань гүрний харяан доор бий ч түүнийг хэн ч ингэж үл хүндэлсэнгүй . Гэтэл энэ бяцхан охин зүрхлэв.
Ки Жа О үүнийг түүний ахтай холбоотой гэж мэдэрсэн. Тэр цаашид тэднийг аль болох уулзуулахгүйн тулд ураг барилдуулах ажлыг түргэн шийдэх хэрэгтэй гэж дотроо бат итгэлтэй болов. Гэвч охиноо бодон гаргасан эцгийн шийдвэр бус ашиг сонирхлын зүйл байсан.
Шивэгчин охины араас яаран гарсан ч аль хэдийн салхинд замхарсан мэт алга болжээ. Тэрээр шивэгчиний дүрээр аль хэдийн 2 жил амьдарчээ энэ бүх хугацаанд ямар ч асуудал гарсангүй. Гэвч өнөөдөр авхай яав ч өмнөх зүйлээ санасан юм шиг харагдаагүй гэвч яагаад ийм чухал ёслолын үеэр гарч гүйв? .
Бусгүй харсан зүг рүүгээ явсаар орчин тойрноо харвал цөөн хэдэн мод мөн түүний доор нэг л их ус харагдана.Тэр хадан хясаан дээр зогсож байлаа.Царай нь уйлах гэж байгаа мэт харагдавч эсрэгээрээ яг л лянхуа цэцэг мэт үзэсгэлэнтэй инээмсэглэн энэ амьдралыг бурханы өгсөн бэлэг гэж бодсон ч харин шийтгэл байсан бололтой гээд урагш алхана. " Ингээд л үхэх гэж үү? Дахиад?" Сү хи ирчихэж гэхдээ сая дахиад гэсэн үү? "сая юу гэсэн бэ?"
" Чи үхлээ гээд тэр өмнөх зүйлээ одоо санахгүй түүнд хохироод байх зүйл үгүй үүний оронд тэрэнд байгаа бүхнийг булаавал дээр биш гэж үү? Одооноос жинхэнэ Ки Ван Жи болвол яаж байна?"
Бүсгүй сая л нэг эрүүлээр сэтгэх чадалтайгаа болж түүний толгойд үнэхээр тоо томшгүй олон бодол эргэлдэж эцэст нь тэр яагаад дахин амиа егүүтгэх гэж байснаа ч ойлгосонгүй зүгээр түр зуур галзуурсан байсан бололтой. Ки ван жи болоод түүнийг өөрийг нь алаад өгөөч гэж гуйтал нь хариугаа авхад л болох биш гэж үү? Би аль хэдийн хоёрдох удаагаа амьдар ч байгаа ч одоо хүртэл тэнэг хэвээрээ байгаа болотой
Ки чоль цочин сэрлээ. Орны даавуу нь тэр чигтээ нойтон тухгүй санагдана тэрээр зүүдээ бодно. Зүүдээ эргэн санахыг хичээсэн ч цусандаа будагдсан бүсгүйг тэврэн уйлж байсанаа л санаж байв.
Тэр хэн юм бол? яагаад ингэж зүрх өвддөг билээ?~suessia
Bichweree yaj duusgahaa medehgui bichdeg nad shig hun bdag bolov uu😅
YOU ARE READING
Life again /Completed/™
Historical Fiction"Амиа хорлосон ч үхэлгүй цаг хугацаагаар аялна гэдэг хүний чадах зүйл яавч биш тиймээс магадгүй би чөтгөр байх"