Утлагын үнэр өрөөгөөр нэг ханхлана. Өөд өөдөөсөө харах 2 бүсгүйн нэг нь нүдээ анин суух бол нөгөөх нь тайвнаар цай уун суух бөгөөд анир чимээгүйг эвдэн нүдээ анин суух 19 орчим насны охин уйлж эхлэв.
- Хэцүү байвал одоо ч гэсэн больж болно шүү дээ.<><><><>
Хаврын үдэш тэнгэр өөд сарыг ширтэх бүсгүй өөр рүү нь хэн нэгэн дөхөж байгааг зөнгөөрөө мэдэрч байсан ч харж зүрхэлсэнгүй. Өнөөх хүн хажууд нь суухад ч анзаараагүй мэт суусаар л эцэст нь залуугийн тэсэлгүй " Одоо хүртэл намайг үзэн яадсаар байна уу?"
-Үгүй дээ та бол Их Юань гүрний эзэн хаан өчүүхэн би үзэн ядаж зүрхлэхгүй хэмээн хүйтнээр хэлчихээд босох гэтэл залуу гарнаас бариад буцаан суулгачихав.
- Өмнөх шигээ байж болохгүй юу?
бүсгүй инээмсэглэн " Энэ хэрвээ зарлиг юм бол би биелүүлж болно оо"
<><><><>
" Хатантаан би нөгөө" шивэгчин үүнээс хойш ярьсангүйд авхай нь "Хөл хүнд гэж үү"гэхэд Сү хи гайхширч
- Та яаж мэдсэн юм бэ би өчигдөр л мэдсэн Хванд ч хэлээгүй байгаа
- Би аль сарын өмнөөс чамайг хоолны үнэр авхаараа огиод байгааг анзаарсан чи жирэмсний шинж тэмдгийг мэддэгүй байж болох ч гэсэн удган биз дээ. Ягаад мэдэггүй юм
- Удган л даа гэхдээ өөрийгөө мэргэлхээс айгаад байдаг юм аа бас хөл хүнд болохоор төлөг тавьж чадахгүй байгаа.
- Тэгэхээр маргааш ураг барилдах ёслолыг хийлгэхээр бэлдчихье
- Ю.юу маргааш гэхээр амжихгүй шүү дээ бас Хванд ч хэлээгүй бас санал. . .
- Маргааш би та хоёрын бүх юмыг бэлдээд зочдодоо урилга явуулчихъя. Нөгөөдөр ёслолоо хийе.
- Авхай ингэж яарах хэрэггүй шүү дээ
- Яарах хэрэгтэй. Гэдэс чинь томрохоос өмнө хурим хийхгүй бол чи нэр хүндгүй болно. Би бүгдийг нь бэлдчих болохоор санаа амар бай. Хэрвээ эвгүй байвал ажлын хөлс гээд л бодчих.
- Баярлалаа гээд үзэсгэлэнтэйгээр инээмсэглэв.
Цөөхөн зочинтой хэдий ч чамин тансаг хурим. Сүйт залуугийн ээж хятад хүн байсан тул тэрээр ээжийнхээ нутгийн ёс заншлаар ёслолоо хийхээр хийж буй нь энэ байлаа. Хуримын улаан өмсгөл нь сүйт бүсгүйд ихэд зохиж гивлүүртэй ч гэлээ үнэхээр үзэсгэлэнтэй байв. Хятад хуримын заншлаар бол хоёр хос эцэг эхдээ мөргөх ёстой ч залуугийн эцэг эх өөд болсон харин бүсгүй боол болж зарагдсанаасаа хойш гэр бүлээсээ холбоо тасарсан тул Ки Ванжид мөргөхөөр шийджээ.
![](https://img.wattpad.com/cover/260365578-288-k42390.jpg)
YOU ARE READING
Life again /Completed/™
Historical Fiction"Амиа хорлосон ч үхэлгүй цаг хугацаагаар аялна гэдэг хүний чадах зүйл яавч биш тиймээс магадгүй би чөтгөр байх"