♡︎
Хичээл тарсны дараа Жимин Жонгүгт сургуулиа танилцуулан энд тэндхийн зүйлсийг үзүүлэнгээ хааяа нэг инээлдэн алхана. Жонгүгт шинэ сургууль нь үнэхээр их таалагдаж байгаа бөгөөд ирсэн өдрөө шууд шинэ найзтай болсондоо ч баярлаж байлаа. Жимин их сайн хүү элдэв ааш байхгүй мөн баян гээд онгирч сагсуурдаггүй. Тэдний бяцхаан танилцуулах аялал дууссаны дараа тэд хоолны газар орцгоов гэвч асуудал гэвэл Жонгүгын бодсончлон гоё хоол ихтэй боловч үнэ өртөг аймшигтай их байсанд Жонгүг зүгээрл цэсийг нь цааш тавиад доош харан суулаа
Жимин~За ер нь бол манай сургууль ингээдл болоо эндэх надад үнэхээр таалагддаг шүү.
Жонгүг~Мм тиймээ эндэх надад ч бас таалагдаж байна.
Жимин~Тэгэхээр бид одоо найзууд болсон юм чинь гарцгаахуу би чамайг гэрт чинь хүргээд өгье.
Гэхэд Жонгүг дуртайяа зөвшөөрч хамтдаа тэндээс гарлаа.
Жонгүг~Нээрээ түрүүний мөрөн дээр чинь дараад байсан хүн хэн юм найз залуу чинь юмуу
Жимин~Үгүй ээ тэр миний сонирхол биш тэглээ ч би тиймэрхүү хүмүүст дургүй нэмж хэлэхэд би эсрэг хүйстнээ сонирхдог. Харин тэр хүний тухайд гэвэл манай дээд анги байгаа юм. Чи манай ангийн Ким Тэхёныг харсан биздээ яагаав чамайг суудлаас чинь хөөдөг. Тэрний найзуудын нэг байгаа юмлдаа. Ёстой бүтэхгүй амьтад гэж тэднийгл хэлэх биз тэднээс хол байсан дээр шүү. Ойлгоснуу Гүг
Жонгүг~Ойлголоо би бодохдоо тэр ахыг чамтай үерхдэг юм байхл гэж бодсон
Жимин~Юу гэждээ тийм юм магадгүй миний дараагын амьдралд ч тохиохгүй надад итгээрэй. Ер нь чи ч бас тэгээд ирвэл нь битгий тоогоорой тэрнээс болж олон ч охид хөвгүүд нулимсаа урсгасандаа
Гэхэд Жонгүг чимээгүйхэн толгой дохин урагш алхах бол сургуулийн цонхоор тэднийг ажиглаж байсан хөвгүүдийн хөмсөг зангираад ирэв
Тэхён~Хөөх тэр шинэ хүү ч овоо байна шүү таны бүтэн жил шахуу араас нь гүйгээд чадаагүй Жиминтэй ирсэн өдрөөл дотно болчихож
Тэхёны ёжилсон үгэнд Юнгигийн хөмсөг нь байдгаараа зангиран түүнрүү харвал Тэхён хажууд нь ирж зогсоод
Тэхён~Миний бодлоор та одоо бууж өгсөн дээр бололтой тийм үү. Би түүнийг анх хараад доожоогүй амьтан гэж бодсон ч кяах үнэхээр сэргэлэн юм байна. Аав ч хүний авьяас харах нүдтэй хүн юмдаа
Юнги~Амаа тат Ким Тэхён би яасан ч бууж өгөхгүй чамд мөрийгөө алдана гэж яасан ч байхгүй шүү харж бай удахгүй тэр надад дурлачих болохоор жааханл хүлээ. Энэ жаалыг би маргааш гэхэдл сургуулиас хөөлгөнө
Тэхён~Тэрч бүтэхгүйдээ хён. Хэдий тэтгэлгээр ирж байгаа хүүхэд боловч манай аав ард нь байгаашдээ. Та яасан ч хөөж дөнгөхгүйл болов уу
Гэж хөмсөг өргөн хэлээд Юнгирүү харвал өнөөх нь ууртай гэгчинэ дэвсэлсээр доош буулаа удалгүй инээлдэн алхаж байсан хөвгүүдийн ард хэн нэгний ууртай хоолой дуулдах бөгөөд Жимин хоолойг танисан мэт хөшсөнч удалгүй Жонгүгын араар орон нуугдаад
Жимин~Уучлаарай Жин хён би мартчихжээ
Тэрний гар чичирхийг мэдэрсэн Жонгүг ууртай нь аргагүй тэдэнрүү алхах залууг хараад яагаад айгаад байгааг нь гайхаж эхлэв. Дээрэлхдэг гэхэд арайл үгүй байх тэдний хоорондоо ярьж байгаа өнгө аяс нь цаанаал нэг дотно бөгөөд Жин гэгчээс яагаад ч юм дулаан энерги мэдрэгдсэн тул Жонгүг зүгээрл инээмсэглэн Жиминийг ардаа хийн зогсов.
Жин~Чи муу байтлаа намайг мартаж зүрхлээ юу? Чамайг хүлээж байгаад гайтай тэр Намжүүний олз болох шахлаа өөдгүй амьтан минь Хусог байгаагүй бол би яах байсан юм бэ? Өнөөдөр би чамайг няцлана даа Пак Жимин
Тэрнийг орилсоор гар далайн дайрахад Жиний хажууд явж байсан Хусог гэгч түүнийг тэврэн тайвшир тайван ярилцах хэрэгтэй гэж Жинийг аль чадахаараал тайвшруулхыг хичээнэ гэвч Жин тайвширсангүй нүд нь улаанаараа эргэлдэн хөл гараа савчиж Жиминрүү байнга орилж байлаа. Удалгүй Жиний уур гарав бололтой хэсэг амьсгаадаж байснаа гэнэтл Жонгүгыг анзаарсан бололтой том нүдлэхэд Жимин сая нэг тайвширсан царайг нь харан Жонгүгын ардаас гараад
Жимин~Уучлаарай хён бас танилц энэ бол манай ангид шинээр ирж байгаа сурагч нэр нь Жон Жонгүг
Жонгүг~Танилцахад таатай байна. Цаашдаа тусалж дэмжээрэй
Жин~Аан тийм байсан байхнээ өнөө тэтгэлгийн шинэ сурагч чи байх нь танилцсандаа таатай байна Жиминий хамгийн ойр дотны ах Ким Согжин гэдэг харин энэ бол манай ангийн Жон Хусог байгаа юм нээрэн та хоёр адилхан овогтой юм байна
Хусог~Сайн байна уу Жон Хусог гэдэг цаашдаа илүү дотно байцгаая
Гэхэд Жонгүг инээмсэглэн гараас нь атгах бөгөөд түүний гар хэтэрхий гэмээр дулаан бас хувь хүн нь өөрөө ч их сайн хүн юм шиг санагдсан тул Жонгүгт тэр бага зэрэг таалагдаж байлаа.