«13»

806 95 19
                                    

♡︎


Өчигдөр шөнийн хачин залууг бодсоор оройтож унтсан Жонгүг өглөө цагаасаа хожимдож сэрсэн бөгөөд аав ээжтэйгээ чү ай салах ёс гүйцэтгэн гүйхээрээ гарвал. Үүдэнд нь өчигдрийн хачин залуу машинаа түшин инээмсэглэж байх нь тэр.

Мину~Өө өглөөний мэнд ямар санамсаргүй уулзалт вэ? Яарч яваа бололтой хүргээд өгөх үү

Эелдгээр инээмсэглэн хэлэхэд нь Жонгүг гайхсан ч удалгүй өөрийн хоцорч буйг санахдаа түргэхэн машинд нь сууж Мину гэгчийг бараг хэдэн жил таньдаг байсан юм шигл хам намаагүй загнан түргэлхийг шаардсаар арай хийн сургууль дээрээ ирлээ

Жонгүг~Ашгүй амжлаа. Баяралла ахаа баяртай.

Түүнд бөхийчихөөд яг орох гэж байхад нь Мину түүний гараас татан зогсоогоод

Мину~Өчигдөр орой амалсан биш билүү дараа тааралдвал дугаараа өгнөө гэж алив дугаараа

Гээд инээмсэглэн утсаа сунгахад нь Жонгүг эргэлзэн яах ийхээ бодож эхлэв. Гэсэн ч сургуулийн хонх дуугарах дуунаар дариухан утсыг нь шүүрч аван дугаараа тэмдэглэж өгөөд арай хийн амжиж багшийнхаа өмнө орж ирэв.

Жимин~Би чамайг ирэхгүй нь л гэж бодлоо. Ирэхгүй удаад байхаар чинь би бүр юу гэж хэлэх вэ ч гэж бодсон

Жонгүг~Надад чи байдаг нь сайн хэрэг шүү. Би ч бас өөрийгөө амжихгүй нь л гэж бод......."

Тэдний яриаг таслан ууртай хөгшин математикийн багш нь орж ирэх бөгөөд. Хөвгүүд тэр дариу яриагаа болин хичээлээ хийх нь багшаасаа хэр их айдгыг илтгэх биз. Арай гэж аймшигт 2 цаг дуусч Жимин Жонгүг хоёр цайны газар орж ирэн хоолоо авцгааж ширээндээ суугаад.

Жимин~Өчигдөр чи яасан юм гэнэт алга болчихсон. Чамайг байхгүй болохоор би ганцаархнаа тэнд  ямар хэцүү байсан гээч

Жонгүг~Аан тэр нэг жаахан тиймхэн юм болоод. Ингэхэд чи хэр харьсан гайгүй биздээ

Жимин~Тасраад Юнги ахаар хүргүүлсэн гэсэн яагаад согтоод заавал тэр хүнрүү залгаж байгаан бэ бүр ёстой ичмээр юм

Жонгүг~Харин ч согтуудаа сэтгэлээ илчилчихвэл дээр юм бишүү маргааш нь мэдэхгүй царайлчихна

Гэхэд нь Жимин түүнрүү аймшигтай муухайгаар ширтэх бөгөөд Жонгүг ч айсан бололтой шүлсээ гүд хийтэл залгин

Жонгүг~зза тоглож байхаддаа сүртэй гэдэг нь

Жимин~Дахиж энэ сэдвээр тоглох хэрэггүй тэр найз охинтой болчихсон би хожимдсон

Түүний гунигтай царайлахыг анзаарахдаа Жонгүг хэчнээн буруу юмаараа тоглосноо ойлгон

Жонгүг~Уучлаарай. Юу нээрээ өчигдөр би нэг ахтай танилцсан үнэхээр сонин ах байналээ

Жимин~Хэн гэдэг юм"

Жонгүг~И Мину гэсэн өчигдөр орой намайг хүргэж өгөөд дугаар асуухаар нь хэлээгүй байхгүй юу тэгсэн дараа таархаараа заавал өгөөрэй гэж яваад өнөө өглөө гэрийн маань үүдэнд намайг хүлээгээд байж байснаа дараа таарчихлаа гээд дугаарыг минь аваад намайг энэ хүртэл хүргэж өгөөд явсан

Өөрийн мэдэлгүй инээмсэглэн ярьж байснаа анзаарсан тэр гэнэт инээхээ болин Жиминрүү харвал тэр түүнрүү нэгл ёозгүй харж байснаа толгой сэгсрэн

Жимин~Сэтгэлээ хоёрдуулчихсан байна тийм үү чи эсвэл Тэхёныг мартах гэж байна уу

Жонгүг~Тэхён минйи багын бас анхны хайр байсан. Харин энэ хүн өчигдрөл танилцсан тийм хурдан...

Жимин~Сонс Жонгүг хайранд хурдан удаан хамаагүй гол нь тэр хүн чамд үнэхээр хайртай чи ч тэр хүнд хайртай бол тэгээд анх хараад дуралсан байсан ч сэтгэл чинь тэр хүнийгл гэх болно. Гэхдээ чи үгүйсгэж байвал биш байж мэдэх ч хэн ч хэзээ ч дөнгөж танилцаад байгаа хачин залуугын тухай инээмсэглэж ярихгүй шүү Жонгүг хэрвээ сонголт асуувал би бол чинйил талд сэтгэл чинь хаашаа чи тийшээ чамайг дагаад би тэр зүгт

Гэсээр мөрөө хавчин хоолоо идэж эхлэхэд Жонгүг өөрийгөө яагаад байгааг хэсэг бодон нэг зүйлийг хий гөлөрж эхлэв.

Жимин~Аан бас үнэхээр тэр хүн таалагдаж байвал болзоод үзэлдээ нэг удаа болзоонд яваад үнэхээр чамайг догдлуулаад байвал чи тэр хүнд сайн гэсэн үг. Яг үнэнийг хэлэхэд би Тэхёныг биш тэр залууг зөвлөх байна Тэхён чамд хайргүй харин наадах чинь дугаарыг чинь авахын тулд хэзээ ч гарж ирж мэдэх чамайг хэдэн цагаар ч хүлээж чадах тийм хайртай тэгээдл бод ойлговуу.

Гэхэд Жонгүг толгой дохин удалгүй хонх дуугарснаар тэд цайны газрыг орхилоо. Хичээл тарах хонх жингэхэд Жонүг Жимин хоёр сургуулиасаа хамтдаа гарцгаах бөгөөд Намжүүнтэй зугаалгаар явсан гэх Жиний талаар ярилцан ихл хөгжилтэй инээлдэж байтал. Яг урд нь машин сигналдан тэд цочсоор урагш харвал Мину машинаасаа бууж ирж байлаа.

Жимин~Хараал ид ийм байхад чи зөвшөөрөх хэрэгтэй юм байна Жонгүг чамд атаархчихлаа

𝗙𝗼𝗿 𝗬𝗼𝘂❀Where stories live. Discover now