👑
Н
айзуудынх нь нөхцөл байдал өдрөөс өдөрт уламл дордсоор өдөр ирэх тусам тэд нэг нэгээрээ нэгийгээ алдсаар эхлээд Жонгүг дараа нь Тэхён тэгээд Юнги одоо Жимин цаашдаа ч тэр найзуудыгаа алдсаар эцэст нь түүнд түүний хайртай хүнээс өөр хэнч үлдэхгүй байх. Хэмээн бодолд дарагдсаар Жин сургуулийн дээвэр дээр ганцаар сууна. Тэр өдрийн дараа юу болсныг тэр мэдээгүйч учраа олчих байхаа гэсэн итгэл нь өдрөөс өдөрт замхарсаарл сүүлд болсон явдлын дараа Жимин 2 хоног утас болон өөртэй нь холбоо барьж болох бүхийл боломжийг хаагаад усанд хаясан чулуу шигл алга болов. Юнгигээс юу ч асуусан тэр нэгл зүгт гөлөрч хариулах нь байтугай өөрийнхөө эрүүл ухааныгч олж авах чадваргүй зүгээрл хоосон бие цогцос болж
Тэхён өдрөөс өдөртл ааш нь эвдэрч уламл хэрцгий нэгэн болж бага багаар тэд нэгнээсээ хөндийрцгөөж байлаа. Найзуудынхаа ийм байхыг хараад түүний бие ч тавгүйтэж тэрч юундч төвлөрч чадахаа байжээ.
Удалгүй дээврийн хаалга нээгдэн Намжүүн мишээсээр орж ирэх бөгөөд Жинд өөрийнхөө дээгүүрхийг нөмөргөн дулаалаад өөрийнхөө энгэрт наан тэврээд" Битгий санаа зовдоо бүх зүйл одоо л эхэлж байна тэдэнд бага зэрэг хугацаал хэрэгтэй байгаа юм шүүдээ "
Гэсээр уртхан гэгчинэ амьсгаа аван гаргахад Жинч толгой дохих аядан газар ширтэнэ. Намжүүн түүнийг өөрлүүгээ нэг харуулж үзээд инээмсэглэн "Өнөөдөр Жимин сургууль дээр ирсэн"
Түүнийг хэлэхэд Жиний царайнд оч гялалзаж тэр шуудл түүнтэй уулзах гэж яаравчилсанч Намжүүн гараас нь татаж зогсоогоод
" Тэдэнд хоёулхнаа ярилцах чухал хэрэг байгаа байх дараа болцгооё" гээд түүнийг тайвшруулах мэт намуухан мишээхэд саяханл яарч тэвдэж байсан Жин тайвширч хариу мишээсээр толгой дохилоо.
Харин энэ үеэр сургуулийн хэр барагтайд хүн явдаггүй хэсэгт хоосон ангид Жимин аядуухан инээмсэглэсээр самбар дээр элдэв юм сараачина. Энэ үеэр гэнэт хаалга савагдан онгойж хэдэн өдөр өөрийн ухаангүй юм шигл байсан Юнги амьсгаадсаар орж ирлээ. Тэр нэлээд гүйсэн бололтой хаалгаа хаан бага зэрэг амьсгаагаа дараад шийдэмгий гэгчинэ Жиминүү ойртон ирэв
" Яагаад утсаа авахгүй байсан юм?Яагаад хичээлдээ суугаагүй юм? Яагаад одоол ирж байгаа юм? Тэр өдөр яагаад.... " Түүнийг асуултаа дуусгаагүй байхад Жимин уртаар санаа алдаад шохойгоо доош тавин түүнрүү инээмсэглээд
" Би ганцхан амтай нэг удаадаа нэгл асуултанд хариулж чадна" гэхэд Юнги төв царайлан
" Тэгвэл тэр өдөр яагаад өөрөө үнсчихээд шууд яваад өгсөн юм. Надаар тоглохыг хүссэндээ юу эсвэл үнэн сэтгэл чинь тэр юмуу одоо хариулаадах" Түүнийг хэт бухимдалтай байгааг анзаарсан Жимин гэмшингүй доош ширтээд
"Зүгээрл өөртөө итгэлгүй байсан юм. Үнэхээр таньд хайртайдаа ингэсэн үү эсвэл зүгээрл сэтгэл хөдлөлдөө автчихсан уу гээд бүх зүйлийг эргэцүүлэх хэрэгтэй байсан юм хожим нэг өдөр харамсахгүйн тулд" хэмээхэн Юнги зангиагаа суллаад түүнрүү итгэл тээсэн харцаар ширтэн
" Тэгээд...Асуултынхаа хариултыг олсон юмуу" Тэр гүйснээсүү айснаас уу бүх биеийнх нь хүйтэн хөлс цувж асар ихээр халууцан хөлөрнө Жимин түүний өмнө ирээд халааснаасаа жижигхэн бөгж гаргаж ирэн
"Энэ аав ээж хоёрын минь бөгж байгаа юм саяхан тэд надад өгсөн сэтгэлтэй нэгэндээ нэгийг нь өгөөд нөгөөхийг нь өөрөө зүү гэж....Тэгээд би бодлоо надад энийг хамт зүүх сэтгэлтэй хүн минь гэж хэн байж болох вэ гээд...... би маш олон жил эргэлзэж энэ хугацаанд таныгч их зовоосон хэрвээ таны намайг гэх сэтгэл чинь хэвээрээ бол үүнийг аваач " гээд газар өрөөсөн хөл дээрээ сөгдөхөд Юнги хэсэг шоконд орсонч инээмсэглэн аваад гартаа зүүж Жиминийхийгч мөн зүүлгэж өгөөд
"Одоо чи миний гараас яагаадч мултарч чадахааргүй болло шүү... авна гэсэнч өгөхгүй болохоор харамсаад хэрэггүйшү " Гэхэд Жимин инээмсэглэн толгой дохиод түүнийг тэврэн үнэрийг нь ханатлаа уушиглав
" Та явна гэсэнч яасанч явуулахгүй болохоор хожим зөвшөөрсөндөө харамсвал би бөгжөө буцааж авахгүйшүү
Гэхэд тэд хоёул нэгнийгээ дооглон чанга чангаар инээлдэнэ.
Хаа нэгнээ
Дүүрэн хувцастай чемодан тог2 хэмээн шатаар дээш чирэгдэн гутлын тог2 гэх дуу гэрт ойртсоор эцэст нь нэг хаалганий өмнө ирж дуу намдахан залуухан хөвгүүн хоолойгоо засан хонх дарлаа. Төд удалгүй хаалга нээгдэж настайвтар эмэгтэй
"Жонгүгаа буугаад ир Жисон ирчихлээ"
Дүүрэн