«6»

684 77 1
                                    

♡︎


Сургуулийн амрах өрөөний үүдэнд сурагчид бөөн бөөнөөрөө овооролдож дотор болох зүйлийг харахаар аль.чадахаараа хичээцгээж байлаа. Жимин Жонгүгын цус болсон уруулыг арчиж дуусгамагцаа хоёр гараас нь атган хажууд нь.суухад тэднээс хэдэн метрийн зайн суусан Юнги уур савсуулсаар босон ирсэн ч Жиминийг муухай харах төдийд буцан байрандаа суун тэдний дараагын үйлдлийг анхааралтай ажиглана

Жимин~Уучлаарай Жонгүг би өмнөөс нь уучлалт гуйчихая

Жонгүг~Зүгээрдээ ямар чи ингэсэн биш

Жимин~Өвдөж байна уу?

Жонгүг~Үгүй дээ зүгээр

Юнги~Кхмм одоо надтай ярилцаж болохгүй юу? Би маш удаан хүлээлээ

Жимин~Та үнэхээр ядаргаатай хүн юмаа. Өдөр бүр хүний дэргэдүүр эргэлдэж үргэлж намайг зовоож байх юм. Энэ чинь.надад таалагдахгүй байна гэж хэд хэлүүлж байж ойлгох юм бэ?

Юнги~Гэхдээ Жимин...

Жимин~Ямар ч гэхдээ байхгүй намайг тайван орхиод өг таныг дахиж хэзээч хармааргүй байна. Өдөр бүр таныг хаанаас гараад ирэх бол өнөөдөр бас надаас болж хэн зодуулах бол гэж бодсоор би олигтой найз нөхөдтэй ч болж чадахгүй нь одоо би залхаж байна таниас. Зүгээрл намайг ганцааранг минь орхиж болохгүй юу? Үнэхээр гуйж байна.

Юнги Жиминийг ингэтлээ уурлахыг анх удаа харсандаа ч тэр үү гэм хийсэн хүүхэд шиг доош харан хуруугаараа оролдож өнгөрсөнд хийсэн зүйлсээ дахин эргэцүүлж эхэллэ. Ингээд бодоход магадгүй Жиминий зөв бололтой Юнги өдөр бүр Жиминийг хардаж бусадтай зодоон хийдэг ч энэ нь Жиминийг ямар хүнд байдалд оруулдагыг нэг ч удаа анзаараагүй байлаа. Тиймдээ ч үг ч хэлж чадахгүй нулимастай нүдээр Жиминийг ширтэн зогсоно. Түүний бяцхан залуу үнэхээр уурласан бололтой.

Юнги~Намайг чиний амьдарлаас алга болоод өгвөл чи жаргалтай болох уу?

Жимин~Бурхан минь ингэж нэг юм би бүр баяралсандаа бүжиглэхэд ч бэлэн байна. Аан үгүй таныг надаас холдож амьдарлыг минь аварч байгаагын төлөө тэмдэглээд үдэшлэг зохиох ёстой юм байна.

Юнги~Үнэхээр тийм их дургүй гэж үү намайг явлаа гээд үдэшлэг зохиох хэмжээний

Жимин~Тиймээ би бүр энэнээсч илүүгээр таныг үзэн яддаг.

Юнгигийн нүдэнд хурсан нулимсыг анзаарахдаа Жонгүг Жиминийг хэтрүүлж байна гэж хэлэх гэсэн ч Жимин огт сонссонгүй харин ч цаашлаад илүү аймшигтай үгсийг чулуудаж Юнги тэсэлгүй нулимас дуслуулж байлаа. Гэвч Жимин огт анзаараагүй хэвээр бараг түүнээс бусад бүгд Юнгигийн шархалсандаа уйлж байгааг харж байсан ч ганц Жиминл огт харсангүй үргэлжлүүлэн бухимдаж хараасаарл байлаа.

Юнги~Одоо болноо Жимин би ойлголоо. Би үнэхээр чамд ямар их гай болдог байснаа маш сайн ойлголоо. Одооноос би чамайг дагахгүй хэн нэгэнтэй хардахгүй сэтгэлээ ч татах болно. Тийм болохоор сүүлийн удаа гээд ганц зүйл хүсэж болох уу? Гуйя энийгл зөвшөөрчих юм бол би чамд ахиж хэзээ ч ойртохгүй нүдний чинь буланд ч үзэгдэхгүй гэдгээ амлья

Жимин~Тантай лав унтахгүй шүү. Унтахл биш бол бусад юуг ч зөвшөөрнө. Та л байхгүй бол би хагартлаа баярлах болохоор.

Юнги~Тийм байх нь ээ. Тэгвэл сүүлийн удаа гээд үнсчихэж болно биздээ.

Жимин~Үргэлж хачин юм сэдэх юмаа. Хэрвээ үнэхээр надад дахиж саад болохгүй юм бол тэгээ хүссэнээрээ үнс зөвхөн энэ удаа шүү

Гэхэд Юнги дээш харан нулимсаа залгиад түүнд дөхөж ирэн нүдрүү нь хэсэг ширтэн зогслоо.

Жимин~Юугаа хийгээд байгаа юм хурдалж үз өлсөөд үхэх нь байна.

Юнги~Зүгээрл сүүлийн удаа юм бол гээд сайн харж авах гэсэн юм. Би чиний нүдэнд.үргэлж дуртай байсан болохоор

Гээд гараа алгуурхан өргөж Жиминий хацарнаас барин нүдээ бага багаар анисаар эцэст нь Жиминий уруул дээр үнсэхэд нүд нь бүрэн анигдав. Тэдний үнсэлт 1 минутын турш үргэлжилсэн бөгөөд Юнги уруулаа салгамагцаа нулимсаа арчисаар хурдхан өрөөг орхиж. Жимин одоо ч нойтон оргих уруулаа тэмтэрсээр үлдлээ.

Жимин~Яагаад бүх юм гэнэт гунигтай санагдаад эхлэв. Тэр дахиж надад ойртохгүй дахиж намайг харахгүй дахиж намайг хайрлахгүйгээр болоод явсан байхад яагаад ийм гунигтай санагдаад байна аа. Миний сүүлийн 1 жил мөрөөдөж ирсэн мөрөөдөл өнөөдөр биелж байхад дотор нэгл хоосон оргиод байх юм. Энэ юу юм бол эсвэл би хэтэрхий баярласандаа юу ч мэдрэхээ больчихсон юм болов уу?

Жимин ийнхүү бодсоор эргэж харахад Жонгүг доош харан уйлж байх бөгөөд тэр нэг ухаа орон эргэн тойрноо харахад тэрнийг тойрсон хүүхдүүд барагл бүгд усан нүдэлцгээн хосууд нэг нэгнийгээ тэврэн зогсож байлаа. Тэр нэлээд хэсэг хугацаанд бодит орчноос тасарсан бололтой. Харин тэднийг түрүүнээс хойш ажиглаж байсан Тэхён Намжүүн хоёр ямарч уйлсан гунигласан шинжгүй эргэж байв. Магадгүй тэдэнд энэ тийм ч хамааралтай зүйл биш болоод тэр биз

𝗙𝗼𝗿 𝗬𝗼𝘂❀Where stories live. Discover now