♡︎
Жонгүг бүхэл өдрийн турш Жимин Жин Хусог нартай хамт байсны эцэст ядарсан амьтан гэртээ ирэхэд үүдэнд нь аав ээжийнхээс нь гадна брендийн гэмээр үнэтэй чамин гутал 3ширхэг цэвэрхэн гэгчинэ өрөгдөн тавигдсан байлаа. Хэн гэдгийг гайхсаар дотогш орвол. Ким захирал гэгч ирсэн харагдах бөгөөд тэр тэдэнд бөхийн мэндлэхэд өнөөх хүмүүс түүнийг харан хэр том болсон тухай нь ярин инээлдэх аж.
Аав~Минйи хүү наашаа суугаач хичээл нь дажгүй биздээ. Эхний өдөр хэр байсан
Жонгүг~Эхний өдөр гэхэд үнэхээр дажгүй байсан шинэ найзуудтай ч бас болсон
Гэсээр инээмсэглэн хэлээд захирал эзэгтэй хоёрынх нь өөдөөс харан суух хүнийг хэн болохыг тааж ядан ширтэнэ. Гэтэл үүнийг нь анзаарсан мэт өнөөх захирал нь инээмсэглээд
Захирал~Энэ Тэхён байгаа юм Тэхёныгоо таньж байгаа биздээ. Хөөе Ким Тэхён хүн ирчихээд байхад мэндлээч бүдүүлэг хог минь
Тэхён~Ямар ядаргаатай юм. Ийм гуйлгачингийн оромжинд хүн дургүй гэсээр байхад чирж авчирчихаад. Одоо бас юу хүсээв.
Гэж уцаарлангуй хэлэн буцаад утсаа ширтэхэд захирал эзэгтэй хоёр сандралдан Жонгүгын аав ээжээс өршөөл эрж бусдын өмнө ичгэвтэр байдалд оруулсан хүүгээ нэг сайн дэлсээд авах нь тэр
Ким/З~Хөгшөөн энэ нэг юмны бүх юмыг нь хурааж аваад гэрийн хорионд хий байтлаа толгой дээр гарж суух нь шивдээ. Би чамд хэлсэн байхаа бид чамайг олохоос өмнө иймл газар амьдардаг байсан гэж байна золиг минь. Гэхдээ энэ хүний ачаар бид өдий зэрэгтэй томорсон юм. Ойлговуу муу золиг чинь
Аавынхаа ууртай үгсэд Тэхён нүдээ эргэлдүүлэн эрхэмсэг төрхөөрөө Жонгүгрүү эргэж хараад ёжтой инээмсэглэн
Тэхён~Чинйи өрөөрүү явцгаая. Дотно танилцах хэрэгтэй биздээ
Гээд ёжлонгуй уруулынхаа үзүүрийг өргөхөд аав нь одоо л нэг тайвширан зангиагаа суллаад буцан суулаа. Тэгээд одоо ч гайхсан эсвэл айсан төрхтэй зогсох Жонгүгын аав ээжээс уучлал гуйн бөхийв.
Ээж~Юу зүгээрдээ ийм юм байх шүүдээ заавал ингэх хэрэггүйдээ захирлаа алив минйи хүү Тэхёнд өрөөгөө үзүүлээч магадгүй тэрэнд сонирхолтой байх ч юм билүү
Жонгүгын ээж ийнхүү эвгүй байдлыг засах гэсээр инээмсэглэн хэлэхэд Жонгүг хурдан хурдан толгой дохиод Тэхёныг чирэн өрөөндөө орж ирлээ.