3.

153 25 11
                                    

Түүний хажууд байгаа охин үнэхээр үзэсгэлэнтэй гэх үг ч багадахаар охин байв. Биеэ авч яваа байдал, хэнийг ч өөртөө ховсдуулмаар нүд, эмэгтэйлэг байдал, урт намирсан үс гээд л...

Харин Тэхёний зүг харвал тэс ондоо хүн аятай... "Өдөр миний харсан тэр нүд булаам хөвгүүн биш гэж үү?" гэж бодно. Учир нь хэзээд бусдын хайрыг булаам тэр царай яг одоо хэнийг ч айдаст автуулахаар хэмжээний хүйтэн царай харагдана.

Тэгэхээр Ким Тэхён чи 2 нүүртэй залуу байх нь ээ... Түүнээс юу хүлээж
найзууд болж чадна гэж бодсон юм болоо? Эцсийн эцэст бүгд л адилхан шүү дээ.

~~~~

Аав ээж хоёрын бизнесс уулзалт ч дуусч гэр лүүгээ явахаар машиндаа суухад ээж "Хичээл чинь ямар байна? Асуудал байна уу? Энэ жил шалгалтандаа 1-р байрт орж чадахгүй бол гадаад руу явах аа мэдэж байгаа биз дээ?" гэхэд "Тийм." гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.

Бусад хүүхдүүд эцэг эхээсээ хайр халамж, энхрийлэл авдаг бол би хэзээ ч энэ гэрээс хайр гэх ч зүйлийг мэдэрч байсан удаагүй. Яг л аав ээж хоёрын урдаа барих "хэрэгсэл" мэт. Өөрийгөө хүн, тэр ч байтугай амьтай эсэхдээ ч эргэлзэх үе цөөнгүй. Чухам энэ гэрт миний ганц үүрэг бол бусдын нүдэнд "Сайн охин" байх л үүрэгтэй. Өөр нэгний нүдэнд манай гэр бүл бусдад үлгэр дуурайлал болсон гэр бүл бол үнэн хэрэгтээ энэ бүхэн зүгээр л жүжиг.

~~~~

Хичээл орох дөхөхөд Тэхён ангид орж ирэв. Өнөөх хайр татам инээмсэглэлээрээ инээн над руу ойртож байсан ч тэрхүү инээмсэглэл хуурамч гэдгийг өчигдөр мэдчихсэн шүү дээ. Тэхён хажууд суугаад "Сайн уу?" гэхэд нэг их харьцах хүсэлгүй байсан болохоор толгой дохиод л өнгөрлөө. Үүнд Тэхён гайхсан бололтой "Зүгээр үү?" гэхэд дахиад л толгой дохиод өнгөрөв. Тэхён гэнэт л урвуу царайлаад "Ууг нь чамтай жаахан ч  болтугай дотносож чадсан гэж бодсон юмсан" гэхэд гэнэт л уур дургүй хоёр зэрэг хүрэх шиг.

Жихэ: "Би тэгж хэн болгонтой нь харьцаад байдаг охин биш. Тэгээд ч би чамтай, чи ч надтай дотносоод хэрэггүй гэж бодож байна. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү."
гээд өөрийн мэдэлгүй амнаас үг урсчихав. 17жил тэвчиж явсан ам маань яагаад танилцаад удаа ч үгүй энэ хөвгүүний өмнө тэвчээр алдарчихав аа?

Тэхён: "Аан... тийм байх нь ээ... энийг чинь ч мэдэхгүй ийм зан гаргаад... уучлаарай." гэхэд гэмших сэтгэл төрөөд ч тэрүү... яагаад ч юм түүний гарнаас бариад авчихав.

•Pluie•  //Complete//Where stories live. Discover now