Дөнгөж гэртээ орж ирээд өрөөндөө орох гэтэл ээж ширээн дээрх тэмдэглэлийн дэвтэрийг минь уншчихсан зогсож байлаа. Энэ гэрт байх ганц миний өөрийн орон зай минь байхад, энэ орчлон ертөнцөд оршиж буйгаа мэдрэхийн тулд бүхнээ бичиж хадгалдаг нандин юм минь байхад...
Ээж дээр очин дэвтрээ булааж аван тэврэхэд уур савссан нүдээрээ над руу хараад алгадаж орхив. Хэдий намайг өөрийнхөө дураар амьдруулдаг ч миний ээж шүү дээ. Надад яаж ч уурласан гар хүрч байгаагүй шүү дээ... Би яг юу буруу хийсэн гэж?
-"Хэн ийм хэрэггүй юм хий гэсэн юм? Хэн чамайг хүүхдүүдтэй дотно байж болно гэж хэлсэн юм? Хэний дураар миний хэлснийг үл тоон байж гадуур гарахыг зөвшөөрсөн юм? Чи ямар хүүхдүүдтэй нийлээд байгаа юм? Чамайг хүүхдүүдтэй найзлаж нөхөрлөж явахыг хэн зөвшөөрсөн юм гэж асууж байна?!"
-"Би яагаад хүүхэдтэй танилцаж, дотносож болохгүй гэж? Энэ чинь миний амьдрал биз дээ? Хэдий болтол аав та хоёрын утсан хүүхэлдэй байна гэж бодоов?
-"Чи одоо миний урдаас цор цор хийх гээд байна уу?"
-"Ингэхэд та миний тухай юу мэдэх юм...? Дүнгийн хуудас, шалгалтын товоос өөр юу мэднэ гэж...? Та ядаж нэг удаа ч болов миний юу хийхийг хүсэж байгааг асууж байсан гэж үү?
Өнөөдөр ямархуу байсан талаар асууж байсан удаа бий гэж үү? Та зөвхөн шаардлагатай үедээ л надад өөрийнхөө асуудлыг тулгадгаа мэдэх үү? Юуг буруу хийсэн гэж намайг хорьж цагдаад байдаг юм...? Цэцэрлэгт, бага сургуульд, дунд сургуульд байхад ч тэр та намайг нэг ч болтугай ирж авч байсан гэж үү?
Бусад хүүхдүүдийн эцэг эх үргэлж ирж авдаг байсан бол намайг таны туслах л ирж авдаг байсан. Бороо орж байх үед бусдын эцэг эх шүхэр бариад хүүхдүүдтэйгээ гүйдэг байсан бол надад шүхэр барьж өгдөг ганц л хүн байсан... Гэхдээ та биш таны туслах.
-"Ж-Жихэ... миний охин б-буруу ойлгоод-"
-"Уучлаарай... Хүсээгүй байхад чинь төрсөнд минь уучлаарай..."
Хэдий энэ олон жил ээждээ уурлаж гомдож ирсэн ч арай ч асуудал ийм дээрээ тулна гэж мэдээгүй юмсан...
Уучлаарай ээжээ... Би төрж таны амьдралд саад учруулсанд уучлаарай.
Ээжтэй ам муруйчихаад гэрээс гарахад өөрийн эрхгүй нулимс нүдэнд минь хурж, бага багаар урсана... Сэтгэл зүрхэнд минь хур бороо орно...
Хүн бүрт аз жаргал авчирдаг гэнэтийн бороо... шиврээ бороо... аль нь ч биш. Бүгдийг уй гашуу, уйтгар зовлонд умбуулдаг хур бороо сэтгэлд минь орно...
Гэрийн гадаа байдаг тоглоомын талбайд байх савлуур дээр суун энэ насандаа юу хийж бүтээсэн... юуг туулсан гээд бүхий л зүйлээ бодон санаа алдан суухад хэн нэгэн нэрийг минь дуудна...
-"Жихэ... зүгээр үү...?"
Эргэн харвал өдөр яриа нийлж, дотноссон Юүби байв.
-"Тусламж хэрэгтэй юу? Надтай хуваалцаж болно шүү, хэцүү үедээ хүнтэй ярилцаж, зөвөлгөө авбал үнэхээр үр дүнтэй байдаг юм шүү."
-"Баярлалаа Юүби..."
Юүбид төдийгөөс өдий хүртэл яаж амьдарсан, юуг тэвчиж явсан, сая ээжтэй ам муруйснаа ч хэлэхэд тэр үнэхээр нухацтай нь аргагүй сонсож байсан юм. Магадгүй чин сэтгэлээсээ гэсэн нь зүйтэй байх.
-"Ю-Юүби... хэрвээ би энэ орчлон хорвоогоос алга болчихвол... бүгд жаргалдаа умбах байх тийм ээ...? Би л төрөөгүй байсан бол...-"
-"Чи юу яриад байгаа юм? Яагаад чиний төрсөн чинь буруу байдаг юм? ...Юу гээч Жихэ...? Энэ хорвоогоос үгүй болсон нь уй гашуу зовлонд унадаг юм биш. Ард үлдсэн хүмүүс нь амьдын тамд унадаг юм шүү дээ."
Юүбигийн тэр нэг өгүүлбэр л миний хамаг муу муухай, харуй бүрий бодлыг минь үгүй хийсэн юм. Тийм ээ би байхгүй болчихвол Тэхён яах юм? Юүби яах болж байна? Жимин ч гэсэн...? Магадгүй аав ээж хоёр ч гэсэн уйтгарлах байх....
YOU ARE READING
•Pluie• //Complete//
RomanceМиний зүрх яг одооноос хамгийн төгс. Яагаад гээч? Яагаад гэвэл өнөөдрөөс зүрхэнд минь чи оршин тогтнож байгаа учраас"