5.

139 23 7
                                    

Яг энэхүү шалтгаан л Тэхёнийг дүүгийнхээ найз бүсгүйд тэгж хөндий хандах шаардлага байсан гэж үү? гэх бодолтой минь зэрэгцэн Тэхён "Тэр эмэгтэй аавын шинэ эхнэрийн охин байгаа юм." гэхэд хэсэг хугацаанд балмагдаж орхив. " Яахав бодоод үзэхэд болохгүй юм байхгүй ч хэн дүүгээ аавын шинэ эхнэрийн хүүхэдтэй үерхэхийг зүгээр хараад суух вэ дээ. 2 дүү минь хайр сэтгэлийн холбоотой байна гэж бодох бүрт л муу совин татах шиг болдог." гэж хэлэхдээ хэзээ язааны нас биед хүрсэн том залуу шиг харагдана.  

Үнэхээр хүүхэд шиг нэгэн ч үнэн хэрэгтээ аль хэдийн биеэ даасан дүү нартаа ч их санаа тавьдаг мундаг ах юм гээч. Ингээд бодоод үзэхэд түүнийг шилжиж ирээд долоо ч хоноогүй байхад дасаад ч байгаа юм уу, аль эсвэл би үнэхээр өөрчлөгдөөд байгаа юм уу гэмээр болчихсон. Бид хоёр газар тэнгэр хоёр шиг ч нэгнээ үнэхээр ойлгодог болж байгаа гэдгээ мэдэрсэн юм.

Тэхён хичээлдээ маруухан ч урлаг спортдоо ярих юмгүй сайн. Тэр бороонд дуртай бол би нэг их бороог таалаад байдаггүй. Бороо орох бүрт гуниг намайг бүрхэх аятай болдог. Тэхёний эцэг эх түүнийг хүссэн бүхнийг нь дэмжиж чиглүүлж өгдөг бол манайх үгүй.  Магадгүй намайг юу хүсэж мөрөөддөг байсныг, ямар амттанд дуртайг минь ч мэдэхгүй байлгүй. Мэдээж шүү дээ энэ гэр бүлд хайр энхрийлэл гэх зүйл хэзээ ч  оршин тогтноогүй юм чинь.

Тэхён надаас илүү үзэг байгаа эсэхийг асуухад эмээгээс минь ганц үлдсэн хамгаас их нандин үзэг минь байх аж. Түүнийгээ Тэхёнд өгөн " Болгоомжтой хэрэглээрэй, миний хувьд их үнэ цэнэтэй зүйл минь байгаа юм" гэхэд зөөлнөөр толгой дохьлоо. Өөрөөсөө ч харамлан байж хэрэглэдэг үзгээ түүнд өгөхөд л би тэрс өөр хүн болсон гэдгээ мэдсэн юм. 

Өмнө нь хүн дотносох гээд ирэхэд нь хатуу үг хэлэн өөрөөсөө холдуулж, хүмүүстэй харилцаа ер тогтоодоггүй байсан юм.  Хичээлдээ л хамаг анхаарлаа хандуулдаг байсан би одоо хаа нэг Тэхёнийг боддог болчихсон байлаа. Үдийн цайны цагаар ч ганцаараа хооллохоо больж Тэхёний найзуудтай хооллодог болсон. 

Тэхёнтай гар минь шүргэлцэх үед биеэр минь цахилгаан гүйх шиг болдог. Энэ мэдрэмж яг юу юм бэ? Яагаад түүн рүү эгцэлж харж чаддаггүй юм бэ? Тоглоомоор хэлсэн үгэнд нь яагаад нүүр минь тэгтлээ халуу түүгдэг болчихсон юм бэ? Яагаад түүнгүй байхад өмнөхөөсөө ч хоосон санагддаг болчихсон юм бэ? Хатуу чанга, хүйтэн хөндий, зүрх нь ч цохилж байгаа нь мэдэгддэггүй надад, ямар ч мэдрэмж төрхөө болиод удаж байгаа надад, өөрөөс өөр хэнийг ч хайхардаггүй надад яг юу болоод байгаа юм бэ?

Аан энийг хайр гэдэг байх нь ээ...Хэний ч мэдэхгүй, хайрлаж байгаа нэгэн нь л мэддэг тийм л нууцхан хайрыг хэлдэг байх нь ээ...

Тэхёнийг хайрлаж эхэлснээ мэдсэн цагаас эхлээд түүнийг бодох үе бүрт гэдсэн дотор минь эрвээхий нисэлдэх шиг болчихсон байв. Харин Тэхён яадаг бол? Тэр намайг боддог болов уу? Тэр надаас ямар нэгэн мэдрэмж мэдэрдэг болов уу? 

Заа тэгэхээр уншигч та нар минь миний алдаа дутагдлыг минь хэлээд, зөвлөөд өгвөл хурдан засаад явах болно оо.  Тухайн үйл явцаас нь шалтгаалан хэсэг болгон нь өөр өөр байгаад байгаа шүү <3

•Pluie•  //Complete//Where stories live. Discover now