Яг л алдаж болохгүй хүнээ алдаж байгаа юм шиг энэ мэдрэмж... Юу хийхээ мэдэхгүй түүнээс гараа салгахад Тэхён "Яасан?" гэхэд нэг л хоосон мэдрэмж төрөх шиг.
" А-Аан, уучлаарай... өөрийн мэдэлгүй барьчихлаа" гэсэнд Тэхён гайхсан бололтой "Жихэ чи үнэхээр ойлгомжгүй охин юм аа. Хүн чинь юу мэдэрч, ямар сэтгэгдэл төрж байгаа, юу бодож санаснаа шууд хэлж байж л авахыг хүссэн бүхнээ авч, очихийг хүссэн газартаа очиж чаддаг юм шүү дээ" гэхэд үнэхээр л тэгэх хэрэгтэй байх гэж бодон сууна.
Тэхён: "Ерөөсөө болохгүй юм байна, өнөөдрөөс эхлээд би чамд зааж өгье!"
гэхэд инээд хүрэн өөрийн мэдэлгүй инээчихэв. "Яг наадах чинь шүү дээ! Мэдрэмжээ ил гаргах хамгийн наад захын жишээ нь энэ." гэчихээд өнөөх хайр татам дөрвөлжин инээмсэглэлээрээ инээнэ.Тэхёний хэлснээр мэдрэмжээ ил гаргаж үзэхээр шийдсэний хажуугаар гэнэт өчигдөрийн охины талаар мэдмээр санагдаад "Нөгөө юу... Тэхёнаа чамаас нэг зүйл асууж болох болов уу...?" гэхэд "Юу юм?" гээд халуун дулаанаар мишээнэ.
"Н-Нөгөө өчигдөр чамайг ресторанд харсан юм л даа... тэгээд хамт байсан охинг мэдмээр санагдаад... З-Заавал хариулах гэсний хэрэггүй ээ..." гээд түүний зүг харахад инээж байсан царай нь хувьсхийгээд "Тэр манай дүүгийн найз охин байгаа юм" гэв.
"Яг яагаад дүүгийнхээ найз охинд тийм хүйтэн хандаад байсан юм бол?" гэж бодож байхад тэр анзаарсан бололтой "Яасан сониуч зан чинь хөдөлж байна уу?" гэж асуухад нь удаан гэх ч нь толгой дохив. "Чамд энэ талаар хэлэх нь зөв болов уу? Гэхдээ чам шиг зан чанартай хүн сонирхож байгаа бол хэлье, бас найз минь болохоор итгээд хэлж байгаа юм шүү"гэж хэлэхдээ үнэхээр нухацтай ярьж байгаа харагдана.
"Манай дүүг Бюн Бэкхён гэдэг юм. Яахав өөр овогтой болохоор гайхаж магадгүй л байх. Бид хоёр эх нэгтэй ахан дүүс. Хэдий өөр эцэгтэй ч гэсэн өөрийн төрсөн дүү шигээ хайрлаж бас хамгаалдаг юм. Гэтэл нэг өдөр Бэкхён өөрийн найз охин гээд нэг охин аваад ирсэн. Тэр охинд тэр ухаангүй дурлачихаад түүнээс өөр юуг ч харахгүй, тоохгүй, сонсохгүй байсан юм. Хэзээ ч түүнийг эмэгтэй хүнээс болж өөрийн хийдэг муу зуршлуудаа ч хаяж, илүү зөв замаар явна гэж төсөлж байгаагүй. Гэтэл тэр үнэхээр дүүг минь тэгж өрчилөөд чадчихсан. Бэкхён охидуудтай нэг их харьцдаггүй, ер нь л охидуудад дургүй байсан юм. Ганц охиноос болоод дандаа хэрэг төвөг таридаг хүүхдийг тэгтлээ өөрчлөгдөнө гэж хэн санахав дээ." гээд зөөлнөөр мишээнэ.
Гагцхүү энэ мөчид Тэхёний инээмсэглэл худал хуурмагаар дүүрээд зогсохгүй хоосон инээмсэглэл байсан юм.
YOU ARE READING
•Pluie• //Complete//
RomansaМиний зүрх яг одооноос хамгийн төгс. Яагаад гээч? Яагаад гэвэл өнөөдрөөс зүрхэнд минь чи оршин тогтнож байгаа учраас"