Түүн рүү тэмүүлж байгаагаа өдөр ирэх тусам мэдрэнэ. Яг л хүрхрээ шиг. Тэхёныг гэх хайрыг саванд хийгээд хэмж гэвэл тэр сав нь энэ орчлон ертөнц байх болно.
(Тэхёны талаас~)
Жихэ намайг зурсан бололтой өчигдрийн миний өмссөн хувцас, үсний засалт гээд яг тэр чигээр нь зураад утасныхаа дэлгэцэн дээр тавьчихсан байлаа.
Жаахан тоглоом хийтэл түүний хацар нь ягааран хөтлөлцөж байсан бидний гар улам чангарна. Ийм охиныг хайрлахгүй гээд яах юм? Халамжлахгүй гээд яах юм? Бурхнаас өгсөн эрдэнэ минь байхад.
Жихэг Юүби рүү явсан хойгуур түүнд үерхэх санал тавих санаа гаргасан юм. Түүнийгээ бороотой өдөр л гуйна гэж бодож байсан ч тэр бороотой өдөр нь өнөөдөр. Яг л өнөөдөр л биш бол хэзээ ч биш гэсэн шиг.
(Жихэгийн талаас~)
Өглөө бүрхэг байсан ч одоо борооны үүл тэнгэрийг бүрхэж байсан ч нарыг бүрхэж чадсангүй. Өнөөдөр онцгой өдөр юм шиг.
Бороо бага багаар дуслана. Зөөлөн, дулаахан мэдрэмж энэ борооноос авна. Тэхён надтай ойртох тусам бороо улам ширүүсч бидний зүрх ч хурдан цохилно. Тэр шүхрээ дэлгэн:
-"Жихэ, миний эхний бөгөөд сүүлчийн найз охин минь болооч? Чамайг яг энэ шүхэр шиг хамгаалах болно."
Үнэхээр гэнэтийн хэрнээ догдлуулам.
-"Тэгье ээ."
-"Миний зүрх яг энэ цаг мөчөөс эхлээд хамгийн төгс. Яагаад гээч? Яагаад гэвэл өнөөдрөөс зүрхэнд минь чи оршин тогтнох учраас"
Гээд намайг чангаас чанга тэвэрнэ. Үнэхээр хүн яаж догдлуулахаа мэддэг хүн юм аа.
Намайг тэвэрч байхдаа юу хэрэгтэй талаар асууна.
-"Чиний дулаан тэврэлт байхад өөр юу хэрэгтэй гэж?"
хэмээн улам түүнийг чангаар тэвэрвэл:
-"Ёстой нэг, хэн энэ охиныг мэдрэмжээ ийм илт гаргадаг болгочихоо вэ?"
-"Яг одоо намайг тэвэрч байгаа хөвгүүн"
Цаг хугацааг зогсоогоод өг гэж гуйхгүй ээ, зүгээр л Тэхёнтай урт удаан хамт байлгаад өг.
Хайртай гэх гагц үгийг амаарах бус үйлдлээрээ цаг, минут, секунд тутамд мэдрүүлдэг ганц хүн бол миний Тэхён.
Бороон дусал дуслахад жаргал бус гунигийг мэдэрдэг байсан би яг одоо, энэ цаг мөчид чиний дэргэд зөөлөн шиврээ борооны хамт жаргал гэх ч юу болохыг мэдэрч байна. Баярлалаа Тэхён аа~
YOU ARE READING
•Pluie• //Complete//
RomanceМиний зүрх яг одооноос хамгийн төгс. Яагаад гээч? Яагаад гэвэл өнөөдрөөс зүрхэнд минь чи оршин тогтнож байгаа учраас"