Тэрнийг надаас ямар нэгэн мэдрэмж авдаг болов уу гэж бодож байхад Тэхён мөрийг минь товшмор аядаад "Юу нөгөө... чи хичээл тараад завтай юу?" гэж асуухад зөөлнөөр толгой дохиход чихэр авчихаад баярлаж байгаа жоохон хүүхэд шиг бахдалтай нь аргагүй инээнэ.
Хичээл дөнгөж тарахад Тэхён намайг дагуулаад сургуулийн дээвэр лүү дагуулаад явчихав.
Яг юу болоод байгааг ойлгохгүй хий дэмий л түүнийг араас нь харан дагаж явна. Дээвэр дээр гарахад жижиг ширээн дээр 2 хүн идэхээр хэмжээтэй хоол байв. Тэхён намайг тэр ширээний сандал дээр суулгачихаад өөрөө миний өөдөөс харан сууна. "Идээд үз дээ би хийсэн юм, амттай болсон байх аа." гээд нөгөөх хайр татам инээмсэглэлээрээ инээнэ. Бэлдсэн хоолийг нь амсаад үзвэл үнэхээр эрэгтэй хүн хийсэн юм уу гэмээр амттай байх нь тэр. Бараг миний хийдгээс ч илүү амттай байв.
" Ямар байна? Таалагдаж байна уу? Чамд хийж өгөх гээд 6 өнгөрөөж босдог хүн өглөө 5:30 гээд босч хийсэн юм шдээ." гэв. "Үнэхээр амттай байна" гэж хэлэхэд ашгүй дээ гэсэн харцаар над руу харж байсан юм. " Гэхдээ яагаад надад энэ бүх хоолыг бэлдэж, дээвэр дээр гарч ирсэн юм?" гэж асуухад идэх гэж байсан савхтай будаагаа доош тавиад " Жихэ чи миний анхаарлыг маш ихээр татаад байна, зөвхөн чамайг л харж, чамаас өөр хэн ч нүдэнд минь үл тусаж, бурхнаас заяасан нүд минь ганц чамайг л хар гэж бүтээгдсэн аятай."гэж хэлэхэд нь миний нүүр улаан лооль мэт улайж байгаа минь мэдрэгдсэн юм.
Тэхён руу ичимхийрэн харахад зөөлнөөр инээн хацранд минь наалдасан будаан аваад "Манай Жихэ их болхи юм аа." гээд хэлэх үггүй болсон над руу хэсэг ширтэж байгаад "Би чамд сайн юм шиг байна У Жихэ. Чамайг надад сайн үгүйг мэдэхгүй ч би чамайг хүчлэхгүй ээ. Хүлээж чадах болохоор" гээд мишээнэ. Яг энэ үед л түүнд аль хэдийн татагдаад эхэлчихсэн ээ хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдана.
" Н-Нөгөө... юу лдаа... би ч бас... би ч бас чамд сайн гэхэд" ууж байсан усандаа тэр гахаж орхив. " Үнэхээр чи надад сайн гэж үү?" гээд итгэж ядан хэлэхэд толгой дохихоос өөр үг хэлж чадсангүй. Ичсэндээ л тэр. "Вуаа үнэхээр гайхалтай! Баярлалаа... надад сайн болсонд баярлалаа Жихэ" гэхэд нь ичингүйрэн толгой дохиход " Тэгэхээр миний бодлоор хоёулаа үерхэж эхлэхэд арай эрт юм шиг санагдаад байгаа болохоор биенээ илүү мэдэж үерхлийн өмнөх харилцаанд орцгооё" гээд гарнаас минь зөөлхөн атгана.
Энэ мэдрэмжийг л түүнээс хүлээж байсан юм шиг, миний гар зөвхөн түүнд л зориулагдаж үүссэн мэт. Миний оршин буй шалтгаан миний зорилго, гэр бүл бус зөвхөн түүнээс болсон мэт. Жижигхэн цохилох зүрх минь зөвхөн түүний төлөө л цохилж байгаа мэт.
Энэ тэнэг, зорилогогүй, утсан хүүхэлдэй надад сайн болсонд баярлалаа Тэхёнаа.
YOU ARE READING
•Pluie• //Complete//
RomanceМиний зүрх яг одооноос хамгийн төгс. Яагаад гээч? Яагаад гэвэл өнөөдрөөс зүрхэнд минь чи оршин тогтнож байгаа учраас"