12.

93 19 4
                                    

Юүбигийн зөвөлгөө надад үнэхээр үнэт эрдэнэ мэт л үнэтэй зөвөлгөө өгсөн юм. Гэхдээ яагаад тэр энэ хавиар явж байсан нь сонирхолыг минь хэдийн татаад амжчихав.

-"Гэхдээ Юүби... Чи яагаад энэ хавиар яьж байсан юм...? Гэртээ байгаа л гэж бодсон."

-"Гэрт хийх юм байхгүй болохоор гарч салхилж байхад чи уйлаад байх шиг байхаар нь зүгээр өнгөрч чадаагүй юм аа."

Үнэхээр гадна төрх нь ч тэр, дотоод зан ааш нь ч тэр, үнэхээр сайн охин юм аа.

Тэр цаг руугаа нэг харчихаад:

-"6:07 болж байна, цаг эрт байгаа юм чинь, Тэхён Жимин хоёрыг дуудчих уу? Чиний сэтгэл санаа чинь муу байгаа болохоор хамтдаа хөгжилдөцгөөе."

Одоо гэр лүүгээ орвол сайн зүйл болохгүй нь ойлгомжтой болохоор найзуудтайгаа хамт цагийг  өнгөрөөхөөр шийдсэн юм.

Юүби хэсэг тэнгэр өөд ширтэж байгаад харцаа над руу чиглүүлэн:

-"Жихэ, Тэхён чамд хэлсэн үү? Чамд сайн гэдгээ? Түүнтэй хамт байхаар цаг минут тутам чамайг ярьдаг.

Тэхён хүнд дурлаж, ингэтлээ хайрлаж байгаагүй болохоор хэн түүнийг ийм болгочихсон юм бол? гэж их боддог байсан шүү. Гэхдээ чамд сайн болсонд нь үнэхээр баярлаж байна."

Саяхан л уй гашууд нэрвэгдсэн зүрх сэтгэл минь хормын дотор аз жаргалаар дүүрэх шиг. 

Үнэндээ Юүби Жимин хоёр бие биендээ сайн гэдэг нь илт мэдэгдэж байсан. Жиминий түүн рүү харах харц, яг л Тэхёныг хардаг харцтай минь ижил. Юүбигийн түүнд ханддаг хандлага, Тэхёны надад гаргадаг халамжтай адил.

~~~

Төд удалгүй Тэхён Жимин хоёр хамтдаа ирж байгаа нь харагдана.

Төд удалгүй Тэхён Жимин хоёр хамтдаа ирж байгаа нь харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
•Pluie•  //Complete//Where stories live. Discover now