Тэхёныг ингэж хэлэхэд үнэхээр л гэнэтийн борооны адил Тэхён амьдралд минь орж ирсэн шүү дээ.
Бид 2 шүхэргүй байсан болохоор Тэхён гадуурх хүрмээ тайлаад дээрээ барин:
-"Алив хүрээд ир, норох нь байна."
-"Г-Гэхдээ ийм байдалтай хэр хол явах юм?"
-"Энд ойрхон дэлгүүр байгаа, тийшээ эхлээд очицгооё"
Тэхён бид хоёр түүний хүрмэн доор орон ойролцоох дэлгүүр лүү гүйв. Яг л кино зохиол дээрээс харж байсан дүр зураг. Бороон дусал бидний мөрөн дээр буун шингэнэ. Ширүүн борооны дуслууд газарт буух тэр чимээ. Сургуулийн дүрэмт хувцасны доор багтаж ядан бидний бие шүргэлцэх тэр агшин. Түүний амьсгал чихэнд минь мэдрэгдэх үед биеэр минь цахилгаан гүйх шиг болно.
Хэрвээ энэ зүүд бол хэзээ ч сэрэхийг хүсэхгүй, энэ л зүүдэндээ үхэн үхтлээ насыг бармаар тийм л сэтгэл догдлом зүүд.
Ийнхүү бид хоёр дэлгүүр дээр ирэн саравчин доор зогсож байтал үнэхээр нүд булаам охин бид хоёрын адил борооноос хоргодож зогсож байгаа харагдана. Өмссөн дүрэмт хувцас нь манай сургуулийнх байв. Энгэрийн тэмдгийг нь харвал "Ким Юүби" гэсэн байлаа.
Нөгөө охиныг Тэхён ч бас харсан бололтой:
-"Өө Юүби, чи энд юу хийж байгаа юм? Хүнтэй явж байгаа юм уу?"
-"Сайн уу Тэхён аа, Харин Жимин намайг хүргээд өгье гээд явж байсан чинь гэнэт бороо ороод."
Юүби гэх охин бид хоёрын зүг ойртон ирээд:
-"Сайн уу? Ким Юүби гэдэг. Тэхёны найз нь." гээд гараа сунгахад нь зөрүүлээд гараа сунган:
"-" У Жихэ гэдэг. Танилцсандаа таатай байна"
Юүбитэй танилцаад дөнгөж дуусч байхад дэлгүүрээс Жимин гэх өмнө нь сургуулийн хоолны газарт харж байсан хөвгүүн гарч ирэв.
Явах цаг болохтой зэрэгцэн бороо ч орохоо болин солонго татаж байлаа.
Юүби бид хоёр нэг зүг учир бид дөрөв хамтдаа дэлгүүрээс гаран алхах тэр үед үнэхээр найзуудтайгаа зугаалахын утга учирыг мэдэрсэн юм.
Хүнтэй ингэтлээ санаа нийлэн, инээж хөөрж явж байгаа анхны удаа минь. Жимин Юүби хоёр нэг анги. Үнэхээр дотно харагдсан шүү, яг л багаасаа хамт байсан юм шиг. Магадгүй цаашдаа ч хамтдаа байна байх.
Тэр гуравтай хамт байхад өөрийн мэдэлгүй л инээчихсэн явна. У Жихэ миний бие бусадтай сэтгэлээсээ харилцаж, найз нөхөдтэй болж, тэр ч байтугай сайн хүнтэй ч болчихсон. Мөсөн хатан У Жихэ Тэхёнтай учирснаас хойш хайлж эхэлж байх шиг.
Миний амьдрал үнэхээр л өөрчлөгдөж байгаа бололтой. Сайн сайхнаар өөрчилж өгч байгаад баярлалаа Тэхёнаа.
YOU ARE READING
•Pluie• //Complete//
RomanceМиний зүрх яг одооноос хамгийн төгс. Яагаад гээч? Яагаад гэвэл өнөөдрөөс зүрхэнд минь чи оршин тогтнож байгаа учраас"