02.

895 119 10
                                    


Өчигдөр математик орчихсон болохоор өнөөдөр үнэхээр цоглог сэрлээ. Хуваарийн дагуу бол өнөөдөр дандаа хэл, уран зохиолын хичээлүүд орно. Сайхан байна аа.

Формоо өмсөөд, оймсоо өмсөх гэж догонцож явж байхдаа шүүгээнийхээ буланг мөргөж орхив. Тэр даруйд гэнэтхэн өчигдрийн хүүхдийг мөргөсөн минь орж ирээд, царайг нь ч бас саначихлаа. Яахав үнэхээр царайлаг байсан.

Өнөөдөр хүүхэд шилжиж ирэх сурагтай байсан биз дээ. Арай өчигдрийн хүүхэд үү?
За больж үз, У Сохи! Тэр залууг толгойноосоо гарга.

Сургууль дээр оччихоод дэвтрээ гарган их цомцойгоод уран зохиолын хичээлдээ бэлдэв. Би уран зохиолд дуртай. Хажуу талд суудаг хүүхэд өөр сургууль руу шилжчихсэн болохоор өнөөдөр ирэх хүүхэд аятайхан хүн байгаасай билээ. Тэгэх зуур хонх дуугарсаар багш орж ирлээ.

"Манай ангид шинээр хүүхэд шилжиж ирж байна. За ороод ирээрэй."

Гаднаас орж ирсэн хүнийг хараад би золтой л орилчихсонгүй. Өчигдрийн залуу дүрээрээ.

"Сайн уу. Намайг Ким Сонү гэдэг. Цаашид туслаж дэмжээрэй."

Багш толгой дохисоор Сонүг дохин "Суухыг хүссэн газраа очоод суучих" гэх үед ангийн охидууд царайлагийг нь магтан зүрхэн нүдээр харж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Багш толгой дохисоор Сонүг дохин "Суухыг хүссэн газраа очоод суучих" гэх үед ангийн охидууд царайлагийг нь магтан зүрхэн нүдээр харж байв. Гэхдээ би та нараас өмнө энэ хөөрхөн царайг харчихсан юм чинь.
Юу вэ би чинь юугаа бодоод байна аа.

Гэнэт хажуу талын сандал түлхэгдэж, ширээн дээр цүнх тавигдах үед нь харвал өнөөх Сонү миний хажууд сууж байлаа.
Цүнхээ сандландаа тогтоочихоод миний зүг инээсээр ам нээв.

"Сайн уу миний цээжийг мөргөдөг эгдүүтэй охин минь?"

"Сайн уу аятайхан хүүхэд ээ?"

Яахав, сүүлийн үг нь тоглогч гэж бодогдуулсан ч аятайхан гэдэгтэй нь маргаж чадахгүй нь. Тэр өхөөрдмөөр инээмсэглээд эргээд урагшаа харав. Харин би багшийн ярианд анхаарлаа хандуулсан юм.

Хичээл тарж, би цүнхээ үүрэн гарахаар зэхэхэд хэн нэгэн хүлээгээрэй гэх шиг болов. Эргэж хартал Сонү надад хандаж хэлсэн байлаа.

"Би чиний нэрийг мэдэхгүй өнгөрчихсөн байна шүү дээ. Одоо албан ёсоор танилцъя"
Түүний сургуулиас гараад хамт алхаж байхдаа хэлсэн үг энэ байлаа.

"Аан, намайг У Сохи гэдэг. Өчигдөр чамайг мөргөсөн, бас өнөөдрөөс нэг ангид, нэг ширээнд суух болсон охин."

"Ким Сонү гэдэг. Өнөөдөр шилжиж ирээд чиний хажууд суух бас өчигдөр чиний мөргөдөг залуу."

"Танилцсандаа таатай байна."
Бид хоёр зэрэг ингэж хэлчихээд бие биен лүүгээ инээв.

"За тэгвэл баяртай Сонү" гээд би даллавал Сонү гарнаас татсаар орой болчихсон байхад охин хүүхэд ганцаараа гэж үглээд хүргэж өгөхөөр болов.

"За энэ манай гэр. Сайн яваарай баяртай Сонү" би үл ялиг инээсээр түүнд хэлвэл тэр их нухацтай царайлчихаж. Тэгээд нүд рүү минь ширтэж байснаа гарнаас зөөлөн атгав.
Байж байгаарай.

"Яагаад гарнаас атгаад байгаа юм?"

"Учир нь чи эгдүүтэй болохоор."

Зүрх догдлоод миний хацар аймшигтай улайчихсан байгаа байхдаа. Сонү дахин "Тиймээс" гэж ам нээв үү үгүй юу гэрийн хаалга онгойж дотроос нь харцаа аймар болгочихсон манай аймшгийн ах гарч ирэв.

"У Сохи энд юу хийж байгаа юм. Бас чи хэн билээ? Яагаад тэрний гараас атгачихсан байгаа юм." гэж хэлэхэд нь би нүдээ эргэлдүүлэв. Ах минь дээ харцаа жаахан зөөллө. Сонүг айлгалаа.

Миний ах У Сэүн. Их сургуулийн царайлаг залуу, ардаасаа охидуудыг хуйлруулдаг. Амралтын өдөр болгоны өглөө цонхны доор охидууд орилолдож, ахыг харахыг хүсдэг. Би тэр чимээнд ямар дургүй гээч.

Сонү бага зэрэг ахаас сүрдсэн бололтой жаахан түгдэрсээр
"Би Сонү. Сохигийн найз.. найз залуу."

Цочирдсондоо өөрийгөө зөв сонссон эсэхдээ эргэлзэн зогсохуйд юу яриад байгааг нь Сонүгаас асуулаа. Үг дуусгахын завдалгүй Сонү хөтлөчихсөн байсан гараа ахад өгөөд өөрөө нүдээ ирмэчихээд яваад өгөв. Хүн баахан асуудалд оруулчихаад яваад өгөх юм даа.

"Ахаа дараа тайлбарлая. Одоо би зүгээр өрөө рүүгээ орох хэрэгтэй байна."

Ахыг эвтэйхэн аргалчихаад өрөөндөө орж ирэн хаалгаа түгжээд ор луугаа үсрэв. Учир нь би Сонүгийн хэлсэн зүрх чичрүүлж, гар салгануулан, хацар улайлгасан үгнүүдийн талаар бодох хэрэгтэй байсан юм. Би догдолж үхэх нь ээ. Хаанаас гарч ирээд зүрх догдлуулаад байгаа хүн бэ чи?

Ингэж ихээр догдолж, үргэлж өхөөрдөм инээмсэглэлийг нь бодоод байгаа нь би галзуурч буйн шинж үү?









.

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now