17. ОЙД PART2

452 64 11
                                    


Энд ирээд хоёр хоночихсон. Ники тэргүүтэй Gaming баг өдөржин шөнөжин тоглож байгаа бол энд Сонү бид хоёр эрхлэлдэж, хажуугаар нь би өнөө 6 хүүхдийг ажиглаастай.

Жонвон Энид санаа тавьж гүйгээд л. Яг үерхэж байгаа юм шиг хэрнээ асуухаар үгүйсгээд, "Юу гэж тийм юм байдаг юм." гээд байгаа. Удахгүй дээ, миний хүүхдүүд.

Эни буйдан дээр Жонвоны хажууд сууж кино үзэж байсанаа дээд давхар луу хувцсаа солихоор явахад нь би тоочиглоод араас нь өгсөв. Шатан дээх гүйцэж очоод гарнаас нь татаж хана руу шахахад Эни гайхсан бололтой харна.

"Жонвон та хоёр үерхэж байгаа тийм үү?" гэхэд Эни дахиад л толгой сэгсрээд "Үгүй штээ."

"Эгчийг нь ер нь ажигладаг аа л гэдэг юм. Надад үнэнээ л хэлэх хэрэгтэй."

"Сохи, Энэ нууц шүү за юу. Жонвон хэлье гээд байгаа ч би бага зэрэг айж байна. Та нарын сайхан нөхөрлөл дунд гэнэт нэг охин ороод ирэхээр уур амьсгалыг нь эвдчих вий гэхээс."

"Юун сонин юманд санаа зовдог юм бэ дээ, Манай Эни. Зүгээр ээ, зүгээр за юу. Намайг анх орж ирж байхад би өөрөө бас тэгж боддог байсан ч манай хэд их дотно угтсан шүү. Энэ бүхэн зүгээр за юу."

Эни толгой дохиход би хананд тулгасан гараа авч урдаас нь холдлоо. Үнэнээ хэлсэн юм хойно холдох хэрэгтэй.

Ооё гэхдээ би түрүүн юун аймар гол дүрийн залуу шиг аашлачихав аа? Араас нь гүйцэж очсоноо хананд шахаж нтр.

Буцаж буугаад Жонвон руу жоготой харсаар Сонүгийн хажууд очиж суулаа. Намайг нэг харсанаа нүдээ томруулаад Энигийн араас гүйж гэнэ. Мэдсэн дээ эхэхэ.

Бүгд өдрийн хоолоо идчихээд тус тусынхаа юмыг хийнэ. GAMING баг дахиад л тоглоом руугаа. Сонү хажууд ирээд юу хийх үү? гэж асуухад нь толгойд орж ирсэн санаагаа хэрэгжүүлэхээр гарнаас нь чирээд Хисын, Жэйк, Ники 3 руу явлаа.

Хаалгыг нь савж ороход чихэвчнүүдээ зүүчихсэн яг тоглож байх шив. Урд нь очоод утаснуудыг нь булааж аваад Сонүд өгчихөөд ташаагаа тулан өөдөөс нь харан зогсов.

Ники "ЭЭ ЯГ ЯЛЖ БАЙХАД" гээд үсрээд босоод ирэхэд хожигдож байсан хоёр ард нь инээж байдаг шүү.

"Тэгэхээр... Надад төлөвлөгөө байна. Энэ 'ЖЭЙ-Г ХОСТОЙ БОЛГОЖ SINGLE АМЬДРАЛААС НЬ ХАГАЦУУЛАХ" гэдэг нэртэй."

Доод давхарт байгаа Сонхүн, Жэй хоёрт сонсогдохгүй гэсэндээ жаахан зөөлхөн хэллээ.

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now