11.

555 67 3
                                    


Аятайхан сайн дүнтэй төгсчих гээд л үзэж тарж, үсэрч наалдаж байна даа. Анги дэвших шалгалт ойртоод байдаг.

Математикийн хичээлээ яана аа. Жэйк Хисын хоёроос давтлага өгөөч гэж гуйх уу? Бусдуудтайгаа хамтарч гуйвал зөвшөөрнө дөө.

Бөөнөөрөө урд ард нь очиж хөл, гар, хүзүүг нь массажлан барьж өгөнгөө
"Миний хоёр ухаантай найзуудаа. Математик дээр ухаангүй бидэндээ туслаж хайрлаач." гэж Ники хэлэхэд Хисын Жэйк хоёр зэрэг

"Хүсэхгүй байна."

Өө боль боль гээд босох гэж байхад нь би болиулаад

"Уг нь хичээлүүд дээрээ аятайхан авчихаад бөөнөөрөө сайхан аялая гэж бодсон юмсан. Бүр аяладаггүй юм аа гэхэд өвлийн амралт шиг нэгнийдээ амьдарвал ч тийм ээ? Жэй бид хоёр та хэдэд гоё гоё хоол хийж өгөөд л... Ялангуяа гоймон чанахыг солиоруулж өгнө штээ. Гүй ээ яахав тэгээд өөрсдөө л мэдэхгүй юу дөө."

Би явъя гэж дохиод босоход Хисын урд үсэрч гарж ирээд
"За даа за. Та нар харин үймүүлэхгүй хичээлээ сайн хийнэ шүү."

"Мэдлээ их багшаа."

—-
Толгой гашиллаа бараг. Хэдэн цаг бодлоготой ноцолдчихов. Аргаа ядаад аль нэгэн дээр нь очоод асуухаар энийг ингээл бодчих юман дээр гээд толгойгоо эргэтэл загнуулна. Та хоёр зүгээр сайн хичээлээрээ түрий барьж байна аа. За яах вэ би уран зохиолын хичээл дээр та хэдээр гуйлгахаа мэдчихье.

Толгой руугаа дахиад л тоншуулчихлаа. Энэ бодлоготой нэгийгээ үзэж үзэж би л ялагдах шив.

Хоёрхон хоногийн дараа шалгалт айсуй. Ёстой толгойн дээрээ шалгалт гэж наагаад номын санд өнждөг болсон.

Хурдхан шиг шалгалтаа өгч сургуульдаа орчихоод зуны амралтаа өнгөрүүлэх юмсан. Саяхан хүн амьтан сонбэ гээд явдаг байсан одоо өөрөө сонбэ нь болох гэж байх үед.

Цаг хугацаа ч хурдан юм аа. Удахгүй Сонү бид хоёрын ой болох нь. Гэхдээ тэрнээс наана түүний төрсөн өдөр. Шалгалтаа өгчихөөд бэлгээ бэлдэх хэрэгтэй.

Шалгалтын өглөө босож, бөөнөөрөө уулзчихаад сургууль руу явцгаав. Долоон лаг залуусын дунд би ганцаараа яваад л. Хөөх мафийн босс шиг мэдрэгдчихлээ.

Анги ангидаа орохын өмнө бөөндөө тэврэлдэж амжилт хүсчихээд гүнзгий амьсгаа аван оров.

Манай сургуулийн онцлог нь 12-р ангид орох сурагчдаа өөр харъяа сургууль руугаа явуулдаг. Чиглэл чиглэлээр нь хуваадаг гэх үү? Дажгүй байгаа биз.

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now