14.

492 74 6
                                    


Sunoo's P.O.V

Өдий 17 хүрчихээд найзуудаасаа ганцаараа хайртайгаа учраагүй нь би байлаа. Тэд ядаж л хайртай болоод үерхээд салсан бол би үерхсэн ч огт хайртай байж үзээгүй.

Сүүлдээ амьдралдаа хайртай охинтой болж чадахгүй нь гээд бараг найдвар тасарч байсан. Анхны харцаар дурладаг л гэнэ, ахиж уулзмаар санагддаг л гэнэ, бүх юм нь эгдүүтэй болж харагддаг л гэнэ.

Гутарчихсан амьтан маргааш шилжих сургуулийн дүрэмт хувцасаа барьсаар дэлгүүрээс ундаа авч уучихаад гарч ирж байтал их сандарсан гэмээр охин ирж цээж мөргөсөн. Эндээс л бүх зүйл эхлэсэн байх.

Би үнэхээр анхны харцаар дурласан, дээрээс нь уучлалт гуйж байгаа хоолой нь дэндүү үзэсгэлэнтэй.

Уучлаарайгаа хэлчихээд над руу харахад нь би ширтэж байснаасаа гаран сандарч бас догдолсондоо гацаад хариулчихсан.

Би энэ дэлхийн хамгийн азгүй амьтан байх аа.
Гэхдээ нэг зүйлийг анзаарсан нь тэр миний шинэ сургуулийн дүрэмт хувцастай байсан. Таарна гэж найдъя.

Тэгхээр... Би түүнийг олчихсон. Үгүй ээ энэ яг хувь тавилан байх. Шинэхэн ангийн минь сурагч байж таарсан. Хажууд нь суугаад танилцан бид найзууд болсон.

Одоохондоо найзаас хэтрэхгүйгээо чамд ойртъё. Түүний нүдэнд найзаас илүү харагдах үгүйгээ мэдэхгүй байгаа ч... Зүгээр л оролдоод үзэх хэрэгтэй тийм биз?

Нэр нь хүртэл ямар хөөрхөн гээч. У Сохи. Хязгааргүй гялалзах очир эрдэнэ мэт.

Яахав албан ёсоор танилцаагүй ч дэвтэрнээс нь харчихсан.

Завсарлах үеэр ангиас гаран найзуудаа олохоор явав. Надаас бусад нь энд сурдаг харин би сая л шилжиж ирж байгаа юм.

Тэднийг олж харсан даруйдаа очин гар цохилцож сандал татаад сууцгаалаа.

"Манайхаан.."

"Яасан?" идэж байсан юмаа гялс залгицгаачихаад бүгд зэрэг хэлэхэд нь би нүүрэн дэх инээмсэглэлээ нуухаа болихоор шийдэн малийгаад,

"Би нэг охинд дурлачихсан. Ямар үзэсгэлэнтэй гээч. Өчигдөр дэлгүүрт хальт таараад дурласан байх. Өнөөдөр манай ангийн охин болж таарсан."

Хацраа чимхсээр ингэж хэлэхэд зарим нь барьж байсан талхаа унагаж, зарим нь амаа ангайх аж.

"Гайхалтай! Манай Сонү эцэст нь хайраа олчихож."

"Ёстой үерхэнэ үү гэхээс дурласангүй ээ гээд гараад ирдэг хүн, хүнд сайн болчихлоо гэхээр ямар эвгүй сонсогддог юм бэ"

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now