05.

711 95 12
                                    


Энэ бүтэхгүй 7 нөхөртэй танилцсанаас хойш миний амьдралд инээдгүй өдөр гэж алга. Өнөө хэд чинь бүр манайд амьдрах шахуу юм болдог болсон. Аав ээж Жэжү явчихсан, ах энэ хэдийг надтай үлдээчихээд өөрөө бас найзуудынх руугаа явчихсан.

Өчигдөр манайд ирээд өглөөнөөс орой хүртэл байж байж орой болсон чинь харихаас залхуу хүрээд байна, чиний сайхан гарын хоолыг идмээр байна гэж намайг явуулсаар байгаад хоол хийлгүүлж идээд шөнөжингөө тоглож байгаад унтсан. Одоо ч үхсэн юм шиг унтаж байна даа.

Нээрээ би ч бас энэ хэдийнхээ аав ээжтэй танилцаад бас л ааваа ээжээ болчихсон. Ганц эмэгтэй найзтай болсон нь ашгүй дээ наад золигнуудаа буруу зам руу оруулж болохгүй шүү миний охин гээд л надад их сайн байгаа.

Хичээл завсарлах хонх дуугарахад би дэвтэр номоо цүнхлэсээр босов. Сонүг аль түрүүн
4-р цагийн завсарлагаанаар сурагчдын зөвлөлийн дарга дуудаад аваад явчихсан. Дуу, бүжигтээ сайн дээр нь царайлаг хүнийг удахгүй болох сургуулийн өдөрлөгт оролцуулах гээд яаж зүгээр өнгөрүүлэхэв.

Өө, бороо орж байх чинь. Бороо орох болгонд Вонүгийн хэлсэн үг бодогдоод байдаг болохоор эвгүй л байдаг юм. Яг усан борооноор хүн дуудаж гаргаж ирээд хашгичиж хашгичиж явсан. Тэгээд л бид дуусаж билээ.

Борооноор тэр тусмаа ганцаараа үнэндээ харихыг хүсэхгүй байна. Сонү зүгээр хүнийг байнга өдөр болгон хүргэж өгсөөр байгаад муу зан сургаж байгаа юм шүү дээ. Ганцаараа явах болвол эвгүй санагддаг болжээ.

Ядаж Сонүг дуустал эсвэл бороо зогстол номын санд байж байдаг юм уу дөө.
Номын сангийн хаалгыг татсаар орохдоо, эртээд уншаад түр орхичихсон байсан ном маань нүдэнд тусав. Очиж үргэлжлүүлэх санаатай алхтал хаанаас ч юм дээд ангийн Бомгю ах гарч ирээд намайг дуудлаа.

"Сохи чи надад нэг туслахгүй биз? Энэ бичиг, энэ хавтсуудыг сурагчдын зөвлөлийн байгаа урлаг зааланд аваачаад өгчих. Их баярлана шүү, ирэхээр чинь амттай юм авч өгье."

"Аан за тэгье ээ, би угаасаа завтай байсан юм."

Урлаг заалын дотроос чанга дуу сонсогдох бөгөөд хүмүүс бүжиглэж байлаа. Зөвлөлийн дарга Хэжин эгчид хавтасуудаа өгчихөөд буцаж эргэхдээ Сонүг олж харав.

Тэр бүжиглэж байна. Бүжгэн дундуураа над руу агаарын үнсэлт илгээчихжээ бас. Хөөрхөн гэдэг нь.

Номын санд хүлээж байя гэж амны хайрцгаараа хэлчихээд доошоо буув.

Буцаад ортол Бомгю ах номын тавиуруудын дунд суучихсан над руу даллав. Очоод хажууд нь суутал тортой амттан гаргаж ирээд асган хүссэнээ ид гэсэн юм.

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now