15.

515 74 7
                                    


Хичээл тарах хонхтой зэрэгцэн бүгд цүнхэндээ дэвтэр номоо чихнэ. Би Сонү рүү харцаараа дохиод багшийг орж ирж нэмэлт даалгавар өгөхөөс өмнө гарах бэлтгэлээ ханган, амьсгаа тавин хүлээж байлаа.

Цагийн зүү рүү харж хаалга нээгдэхтэй яг зэрэгцэн бид хоёр суудлаасаа гялс босоод гүйлдэж гарав. Араас ангийхан ч бас даган гүйлдэж харин багш хойно шогширсоор үлдэх нь тэр.

Мэдээж энэ бол өвлийн амралт болохын өмнөх сүүлийн хичээл. Өвлийн амралт гэдэг нэртэй ч цас нь ороогүй л байгаа. Бас баахан хичээлүүд.

Гүйлдэж гүйлдэж сургуулийн хашаанаас гаран бөөндөө уулздаг газраа ирэн дотогш орвол бид хоёр л түрүүлж иржээ. Цүнхээ буйдан руу шидэн сууцгааж байтал хаалга нээгдэн үхтлээ амьсгаадсан 6 орж ирэв.

Бас багшаасаа зугтжээ дээ янз нь.

Бид хоёрыг харснаа хүрч ирээд холдуулаад өөрсдөө тэрийгээд хэвтчихэв. Олон нийтийн газар байж ингэхээсээ ичээч, хэдий тусдаа өрөөнд байгаа ч гэсэн.

"Амралт болсон хэрнээ цас нь орсонгүй. Энэ ер нь яг өвөл юм уу?" гэж Жэй ундаа залгилсныхаа дараа хэлэхэд нь би ч бас санаа нэгдэв.

"Одоо бүгдээрээ энд сайхан хоол идэцгээчихээд амралтын төлөвлөгөөгөө яриад харьцгаана."

Хисынийг хэлж дуусав уу үгүй юу бүгд савхаа барин дайрч хоолоо идэж эхлэлээ. Хоол идэж байгаа болохоор аяга таваг харших чимээнээс өөр ямар ч чимээ алга. Угаасаа өлсөж өлсөж хоол идэхээр хэн юм ярьдаг юм?

Одоо л нэг цадсан болсон гэсэн шиг гэдсээ илэн хойшоо налахдаа найзуудыгаа ажиглав. Ишш хөөрхөн гэдэг нь. Энэ хэд маань нэг найз охинтой болохгүй юм байх даа. Царайлаг нуруулаг лаг байж өөрсдөө төмс юм байна л даа.

Нээх уртаар санаа алдтал бүгдийнх нь нүд над руу тусаж би сандарсандаа

"Хоолоо идэцгээчихсэн бол төлөвлөгөөгөө гаргая."

"Аан за тэгцгээе. Хэдүүлээ амралтын 14 хоногийг ёстой гоё өнгөрүүлнэ за юу. Ёстой гоё юм болно."

"Алив Жэйк хурдан хэлээч дээ."

"Заза, тэр бол Сохигоор байнга хоол хийлгүүлж идэх. Бас бөөндөө өдөр болгон уулзалдах." гэхэд бүгд ёолцгоон толгойгоо сэгсэрнэ.

"Жэйкээс арай дээр санаа гаргах хүн байна уу?" гэж би асуухад Ники босч ирээд

"Хэдүүлээ ажлаа сайн хийгээд мөнгөө цуглуулцгаая. Тэгээд хамтдаа ямар ч эцэг эхээсээ мөнгө авахгүйгээр өөрсдийн босгосон мөнгөөр аялалд явж үзье. Магадгүй тэнд байхад анхны цас орчих ч юм билүү?"

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now