10.

504 76 0
                                    


Өглөө хичээлдээ ахаар хүргүүлж ирсэн болохоор Сонү хамт ирээгүй. Ангид орж ирэхэд байхгүй байсан болохоор гайхсан ч удахгүй ороод ирэх байх гэж бодон суулаа.

Эхний цаг дээр ирсэнгүй. Гайхаад нөгөө хэдийнхээ анги руу очтол бас байсангүй. Бөөнөөрөө хааччихав аа? Зурвасанд хариулахгүй байх юм.

2-р цаг дээр Сонүгаас зурвас ирлээ.

"Нөгөө дээрийн яриад байсан газартаа модель болж байна Сохи, 3-р цагаас очно оо."

Аан тийм байх нь. Нээрээ манай найзууд чинь царайлаг нь дэндсэн сайхан од залуучууд шүү дээ. Сургуульдаа ч алдартай гэж..

3-р цаг завсарлах хонх дуугархад би сунайн дэвтрээ хаачихаад, ширээ дэрлээд нүдээ анин хэвтэв. Сонү удахгүй ирэх байх.

Хонгилын захаас охидууд чангаар орилолдоод эхлэв. Яачихав даа бас.
Орилоон нь улам ойртсоор хажуу ангийн тэнд дуугарав.

Босоод юу болоод байгааг харах гээд өндийтөл ангийн хаалгаар нэг л танил хүн ороод ирэв.
С-Сонү?

Ангийн тавиур дээр гараа тавьчихсан над руу ямар вэ дээ гэсэн харцаар харж байлаа.

Шаргал өнгийн үс???

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шаргал өнгийн үс???

"Аааааа бурхан минь чамд аймшигтай зохиж байна. Үнэхээр гайхалтай"

"Энэ чинь л би. Надад юу ч байсан сайхан зохино. Чи ийм царайлаг найз залуутай гэдгээ одоо л мэдэв үү?"

Инээгээд ирж гарнаас хөтлөөд ангиас гарахад охидуудын орилох болон, санаа алдалт хослож байв.

"Чи модель болно гэсэн биздээ."

"Тийм ээ тэгээд л ийм болгочихлоо. Бидний авахуулсан зургийг үзэх үү? Сэтгүүлийн нүүрэнд тавигдах юм гэсэн."

"Нэг иймэрхүү."
Утсаа үзүүлэхэд нь авч харвал

"Утсаа үзүүлэхэд нь авч харвал

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now