06.

684 87 2
                                    

Нүдээ нээсэн даруйдаа цагаа харвал 7:40 би ч дуусчээ. Сонүг бодож хацраа улайлгаж, ичиж догдолсоор байгаад үүрээр шахуу унтсан. Өнөөдөр уг нь хариугаа хэлэх юмсан. Хөөрхөн харагдах хэрэгтэй байсан ч хоцрох гээд байсан тул дүүрсэн хэрэг гэж бодоод сургууль руу хурдлав.

Гүйсэн ч хоцорчихлоо. Ангийн гадаа ирээд амьсгаадан зогсож байгаад, цонхоор харвал багш аль хэдийн хичээлээ эхлэсэн харагдана. Яах учраа олохгүй хэсэг зогссоны эцэст Сонү рүү зурвас бичихээр шийдэв.

Эгдүүтэй Сохи🌸
Сонү би хоцорчихлоо,
намайг аргалаад өгөөч
тэгэх үү?

       Өхөөрдөм Сонү👅
        Окей.

Утсаа далд хийчихээд яаж аргалахыг нь бодож, хаалганд жаахан ойртоод сонсвол

"Багшаа Сохи хичээлдээ ирж байгаад бэртсэн гэнээ. Одоо эмчийн өрөөнд байна гэж байна, би очоод аваад ирэх үү?"

Багш дургүйцэлгүй зөвшөөрч Сонү утсаа халаасласаар гарч ирээд над руу харав. 

Хүрж ирээд гарнаас хөтлөн, баруун гараараа намайг бага зэрэг түшээд:

"Шагайгаа бэртээсэн юм шиг бага зэрэг доголоод ороорой за юу."

Амжилттай. Цэвэрхэн гэгч нь доголсоор орон суудалдаа суусан. Багш биеийг минь нэг асуугаад эргээд хичээлдээ орсон.

Сая хоцорсоныгоо яаж аятайхан аргалж орох вэ гэж бодож байгаад өнөөх асуудлаа мартчихаж. Бид аль хэдийн ширээндээ ирээд суучихсан хэрнээ одоо ч гараа тавиагүй байгаагаа анзаарч гялс салгав.

Сонүд хариугаа хэлэх хэрэгтэй юмсан.

Хонх дуугарч завсарлав уу? үгүй юу? Хисын тэргүүтэй бусдууд маань ангийн хаалгаар орж ирсэнээ:

"Ээе манай үнсэлцдэ-"

Бушуухан босож амыг нь дарахгүй бол бүр тэнэгтэх нь ээ энэ.

"Орой би гарынхаа хоолыг хийж өгөхгүй шүү, хоосон хононо гэж мэдээрэй И Хисын!"

Тэр шүлсээ гүд хийтэл залгиад ойлгосоноо илэрхийлж толгойгоо дохиход нь би санаа амарч гараа авав. Хойшоо харвал Сонү инээчихсэн харагдана.

Үдийн хоолны үеэр хэлэхээс.

Дараагийн цаг математик. Үхэхээс наагуур юм болох байхдаа. Бурхан минь энэ 2 цагийг давах эрч хүч хайрла. Санаа алдсаар ширээгээ дэрлэн хэвтэхэд Сонү үс илсээр сууна. Нойр хүргэчихлээ.

"Сохи? Хоёулаа таслах уу? Хэтэрхий уйтгартай байна."

Үсийг минь илэх гарын эзэн чихэнд минь шивнэх үед миний нүд сэргээд ирэв. Таслаж үзээгүй ч энэ удаад дажгүй сонсогдож байна. Өндийгөөд цаг руу харвал орох хонх дуугарахад 2 минут дутуу.

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now