18.

450 58 19
                                    


Жэйг үерхсэнийг хараад би ёстой хүүхдээрээ бахархсан ээж шиг байна.
Сонхүн харин.... Байзаарай, Сонхүн яасан билээ?

Аан, тэнд Жүхигийн араас харсаар л. Явсаар Сонхүний дэргэд очин
"Зоригтой бай." гэж хэлчихээд нуруун дээр нь товшиход тэр ард үлдэж, би хувцасаа буцааж далд хийхээр явав. Би үнэхээр тэр хоёрыг нийлүүлэх хүсэлтэй байсан ч нэг л болсонгүй.

Sunghoon's P.O.V

Жэйг хайртай хүндээ зориг гарган сэтгэлээ илчилсэнийг хараад би бяцхан атаархаж байв. Одоо ч хамаагүй сайн гэдгээ хэлмээр байвч...
Би зүгээр л чадахгүй байна. Яагаад тийм зориг муутайг мэдэхгүй л байна.

Өнөөдөр бид эндээс, энэ ойгоос явна. Учир нь өвлийн амралт дуусах шахаж байна. Санаа алдсаар Жүхи дээр очин туслаж эхлэлээ.

Бүгд хөөр баяртайгаар энд гоё юм болсон болохоор салах ёс хийж, дараа дахиад ирэхээ амлацгааж байвч, би юу ч хийж чадалгүй явж байгаадаа харамсаж байлаа. Буцаж очсоны дараа дээрдэнэ гэж найдаж байна.

"Жүхи, гал тогоонд байсан цэнэглэгчээ авсан биз? Мартчихсан бололтой, аваарай. Үгүй ээ, ер нь би аваад ирье."

Толгойгоо дохин үлдсэнийх нь дараа гялс буцаж байшин руу гүйж байв. Явах цаг дөхөөд машиндаа сууцгаах гэж байсан хэрэг. Өглөөхөн шинэ цас орсон болохоор халтиргаатай байна.

Энд ирээд Жүхиг хараад байхад нэг зүйлд маш дуртайг нь анзаарсан. Тэр бол зөөлөн будрах цас. Цас орж байгаа сургаар гадаа гарчихна. Даартлаа орж ирэхгүй.

Би өвөлд дургүй байхад тэр дуртай. Зүгээр дээ, чиний төлөө гэвэл үргэлж өвөл болдог газар амьдарч, өвөлд дуртай болж чадна.

Ширээн дээрээс цэнэглэгчийг нь аваад гарахдаа, хотоос ирэхдээ авсан бяцхан хайрцагтай зүйлээ мартах шахсанаа санав.

"Сонхүн ирчихсэн үү? За тэгвэл хөдлөцгөөе." Жэйк хэлээд бид машиндаа орж сууцгаалаа.

Энд байх хугацаандаа мэндлээд л зөрдөг байсан бидний харилцаа илүү дээрдэж илүү дотноссон ч буцаж очоод ямар байхыг нь мэдэхгүй л байна.

Бодол болон суухад хажууд сууж байсан Жүхигийн толгой зөөлнөөр мөрөн дээр минь бууж, гар нь миний гаранд шүргэхэд энэ бодол тархинаас ор мөргүй арчигдаж орхив.

Унтчихсан түүнд аль болох эвтэйхэнээр суух гэж хичээн гаран дээр нь товшиж эхлэлээ. Илүү сайн унтна.

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now