2. Чи аавтай болсон

4.1K 486 43
                                    

Ээжтэй хамт байгаагүй нэлээд хэдэн жил болчихсон тул би их зожиг болчихсон бололтой. Харин ээж минь эсрэгээрээ. Үргэлж л 18т шиг гялалзаж явдаг цоглог нэгэн.

Түүнтэй эмнэлэгт өнгөрөөсөн долоо хоног сонин хачин зүйлсээр дүүрэн, бас гайхаж уулга алдах зүйл ч ихтэй ер нь сүүлийн хэдэн жил амьдралд минь байгаагүй онцгой өдрүүд өнгөрлөө.

Ээж нэгэнт Солонгост байна гэсэн болохоор бид хамтдаа гэр лүүгээ явлаа.

Хааяа ирж гэр цэвэрлэж өгдөг үйлчлэгч эгчийг эс тооцвол ганцаараа амьдрахад дэндүү том бас уйтгартай газар. Тиймээс ээж хамт байна гэсэн нь надад үнэндээ таатай л байна.

====================

Гэрт:

Ээж минь ачаа тээшээ үүдэнд тавиад "Ахх~ гэртээ ирэх ийм сайхан билүү. Яг л хуучин шигээ байна гээч" хэмээн нүд нь гялалзан бяцхан охин шиг л доороо эргэлдэнэ.

Би түүнийг харан инээмсэглэж байгаад "Та ирсэн болохоор гэр дүүрээд явчихлаа"

Ээж "Надад ч бас үнэхээр сайхан байна" хэмээн намайг тэврэв.

Ээжийн тээшийг хамтдаа янзалж өрөөг нь хөөрхөн тохижуулаад дуусаж байтал хаалга тогших чимээ сонсогдлоо.

Ээж сонссон даруйдаа "Ашгүй хурдан ирлээ шүү" хэмээн доод давхар руу гүйж одов.

Би "Юу хурдан ирсэн гэж?" хэмээн асуулт тавьсаар доош буутал хоёр том цүнхтэй зүйл барьчихсан гурван бүсгүй үүдэнд зогсоно.

Би гайхсандаа ээж рүү харан "Хэн бэ?" гэж асуухад

Ээж "Чамайг эмнэлэгт байхад чинь анзаарсан юм. Арьс, үс гэзэг ер нь хамаг юм чинь авах юм алга. Эмэгтэй хүн ажлаас гадна гоо сайхандаа анхаарах хэрэгтэй. Ээж нь чамд зориулж захиалсан юм" хэмээн инээмсэглэв.

Би "Хэрэггүй дээ зүгээр" гэж хэлж дуусаагүй л ээж минь намайг түлхсээр зочдын өрөөнд оруулаад нөгөө бүсгүйчүүд ч том цүнхтэй зүйлсээ задлан мэдэх мэдэхгүй түмэн юм гаргаж ирж өрөв.

4 цагийн дараа:

Бүтэн биеийн иллэг, үсний толгойн массаж, хөл гарын тусгай будалт гээд л 4 цаг тасралтгүй үргэлжиллээ. Би гэдэг хүн үнэхээр л хэдэн жилийн ядаргаагаа тайлчих шиг л хамаг бие амраад бас л эмэгтэй хүн болсон хойно өөрийнхөө үс толгой, гар хөлийг сайхан болсныг хараад сэтгэлийн таашаал хүртэнэ.

Хэрэггүй гэж эсэргүүцэж байсан хэдий ч ийм зүйл надад үнэхээр хэрэгтэй байсан бололтой. Одоо бол сэтгэл хангалуун байна.

/Дууссан/ 🔥 Oh! My Daddy 💋Where stories live. Discover now