31. Атаархаж байна

3.1K 431 54
                                    

Түүнтэй нүүр тулж бүхнийг асуухыг хүсэж байсан ч яг ингээд залгах үед нь хэлэх үггүй болж орхилоо.

Юм дуугарч чадахгүй чимээгүй сууж байтал.

Минжэ: Инбинь байна уу? Надтай түр ярилцаач тэгэх үү? Би гэрийн чинь гадаа байна.

Яг одоо, гадаа байгаа гэдгийг нь мэдээд бүр ч ихээр сандрах мэдрэмж төрнө. Тэр чухам юу гэж хэлэх бол. Намайг дэндүү амархан тоглоом байсан гэвэл яах вэ? Эсвэл бүр муу хүн байгаад мөнгө нэхэж сүрдүүлэх гэж байгаа бол яах уу? гээд л

Хүн гэдэг хачин. Хамгийн түрүүнд хамгийн муугаас нь эхэлж боддог юм байна лээ.

Минжэ: Инбинь?

Би: з...за одоо гарлаа гэж хэлээд утсаа тасаллаа.

================

Хувцсаа өмсөөд өрөөнөөсөө гарахад гэр харанхуй байгааг харвал Жунин унтчихсан бололтой.

Гэрээс гарахдаа нүүрээ халхлан цамцныхаа том малгайг өмслөө. Түүнийг яг хаана байгааг мэдэхгүй болохоор эргэн тойрноо гүйлгэн харвал манай гэрээс бага зэрэг зайтай зогссон хар өнгийн жижиг машин гэрлээрээ дохио өглөө.

Итгэл муутай байсан ч нөгөө машины дэргэд очиход арын хаалга нь нээгдлээ. Битүү хар тэнтэй машин учир дотор байгаа юу ч харагдахгүй байсан юм.

Машинд орон суухад Минжэ мөн байлаа. Түүний царайг харах төдийд гомдсондоо ч тэр үү хоолой зангирах шиг болно.

Ямар ч байсан ярилцах гэж дуудсан хүн нь тэр тул яриагаа эхлэх боломжийг нь олгон чимээгүй сууна.

Минжэ ч бас багагүй сандарсан бололтой гараа өмдөндөө үрэн "Инбинь. .  .нөгөө бидний тухай мэдээ~" гэхтэй нь зэрэгцэн

"Яагаад тэгж байгаа юм? Би чамд муу зүйл хийгээгүй шүү дээ" гэх асуулт амнаас минь шууд л уначихлаа. Бас тэвчих гэж хичээсэн ч нулимс урсаж орхив.

Минжэ "У...Уучлаарай, гуйж байна эхлээд тайлбарлах боломж олгооч" гэсээр над руу ширтэнэ.

Би "Сонсож байна" гэж хэлэхэд

Минжэ уртаар санаа алдаад "Бидний тухай гарсан мэдээлэл, бас манай агентлагаас чамайг гүтгэсэн зэргийг би үнэхээр мэдээгүй шүү. Хөдөө зураг авалттай байсан юм. Өдөр шөнийн зураг авалт ар араасаа тавигдсан маш шахуу хуваарьтай болохоор утсаа авах ч завгүй байдаг юм л даа. Тэгээд л утас ч хэрэглэх завгүй болохоор гэртээ үлдээгээд явчихсан юм. Гэтэл тийм мэдээ цацаад зогсохгүй чи бид хоёрын харилцсан зурвасыг хүртэл хуурамч эвлүүлэг хийгээд сүрдүүлсэн юм шиг болгочихсон байна гэж санасангүй"

/Дууссан/ 🔥 Oh! My Daddy 💋Where stories live. Discover now