12. Ааваа

3.2K 456 69
                                    

Жунины хийсэн үйлдлээс болж шөнө унтаж чадсангүй. Үнэхээр эвгүй бас гэмтэй санагдаж байна. Би хүлээн зөвшөөрөх гэж хичээж байгаа хэдий ч тэр ээжтэй минь нийлсэн хүн. Гэтэл Пак Инбинь гэж нэр усаар минь дуудсан атал ингээд л үнсчихлээ.

Андуурал, согтуу хүний дэмий үйлдэл гэж бодох гэж хичээсэн ч үнэхээр эвгүй, ээжийн өмнө гэмтэй мэт хачин мэдрэмж төрүүлнэ.

Зүгээр л энэ дурсамжийг тархинаасаа арчиж хаяад тайван унтмаар байвч энэ шөнө лав чадсангүй. Бүтэн шөнөжин ийш тийш хөрвөөж бодол доторх зөрчилтэйгөө хамт өглөөг угтав.

==================

Унтах биш улам ихээр ядарчихсан хачин юм доош буув. Гэтэл ээж аль хэдийн ирчихсэн байлаа. Түүнийг өчигдөр нэлээд сайн уусан болохоор эргээд ирэх нь битгий хэл өглөө босож чадахгүй байх гэж бодсон юм. Гэтэл тэр огт уугаагүй юм шиг л эрч хүчтэй цоглог харагдана.

Ээжийгээ ийм байхыг харах дуртай хэдий ч өнөө өглөө бол үнэхээр эвгүй байна. Би эхлүүлээгүй хэдий ч тэр үнсэлт бол хангалттай том сэтгэлийн буглаа шүү дээ.

Ээж "Өглөөний мэнд, миний охин их ядарсан харагдаж байна. Ажил ихтэй байгаа юу?" хэмээх асуулттай намайг угтав.

Би "Ммм тийм ээ" гэж сулхан хэлээд ширээнд суусан хэдий ч өөр үг дуугарч чадсангүй.

Зүгээр л нүүрэн дээр минь "Жунинд үнсүүлсэн" гээд биччихсэн байгаа мэт л маш ихээр ичиж бас гэмших сэтгэл төрнө.

Ээж өчигдөр болсон зүйлсээ ярин урд минь өглөөний хоолоо өрөх бол би "Ааа~ тийм ээ, мм" гэх зэргээр л аргацааж байлаа.

Үүнийг минь ээж аль хэдийн анзаарсан бололтой хийж байсан зүйлээ орхиод урд ирэн суулаа.

Ээж "Яасан бэ? сэтгэл санаа чинь тааруу байгаа хэрэг үү?" хэмээн асуулаа.

Би хурдхан толгой сэгсрээд "Үгүй дээ, зүгээр"

Ээж хөнгөн санаа алдаад "Ярихыг хүссэн үедээ ярилцаарай" хэмээн дээш босов.

Би "Э..Ээж" гэсээр түүнийг зогсоолоо.

Ээж эргэж сандал дээрээ суугаад "За" гэсээр намайг ярихыг хүлээх мэт чимээгүй боллоо.

Би хүчээр инээмсэглээд "Би ер ингэж бодлоо л доо. Би тусдаа гарвал яаж байна? Ийм том болчхоод аав ээжтэйгээ амьдраад байх дэмий санагдаад. Тэгээд ч та шинэхэн хайртайгаа учирсан та хоёр хоёулхнаа байвал илүү сайхан байна байх гэж бодоод л" хэмээн аль болох цоглог хэлэхэд

/Дууссан/ 🔥 Oh! My Daddy 💋Where stories live. Discover now