23. Бүх зүйл дууссан

3.9K 443 51
                                    

Зүүд биш бодит. . .

Энэ үг ямар хатуу гэж санана. Өөрийгөө хараагаад ч барахгүй. Яагаад ийм зүйл болчихсон юм бол? би үнэхээр галзуурсан хэрэг үү? Жунины хэн болохыг мэдсээр байж яаж түүнтэй ийм зүйл хийж чадав аа? гээд толгой дотор түмэн асуулт. . .

Өчигдөр шөнийн үйл явдал надад өмнө нь зүүдэлж байсан зүүднээс минь ч илүү бодит бус юм шиг л мэдрэмж төрүүлж байна. Яг л сүнс минь биеэсээ гараад явчихсан мэт бүх зүйл үүлэн дээгүүр хөвөх мэт хийсвэр боловч донтмоор байсан.

Гэвч бодит үнэнтэй нүүр тулах энэхэн мөчид ямар их гэмшил, бас ямар их үзэн ядалтыг мэдэрч байна гээч.

Ээж минь миний төлөө бүхнээ зориулсан. Гэтэл би түүнд ийм хариу барьж байх гэж.

Тархийг минь хагалчих шахан эргэлдэх түмэн бодол дундаас Жунины хоолой цойлон сонсогдов.

"Чи зүгээр үү?" гэх энгийн л нэг асуулт.

Гэвч энэ асуулт хүртэл дотор минь дүрэлзэх уур бухимдлыг бадрааж байлаа.

"ЗҮГЭЭР ҮҮ ГЭНЭ ЭЭ? ЯАЖ ЗҮГЭЭР БАЙХ ЮМ? БИД ГАЛЗУУРЧИХСАН ЮМ УУ? ЯДАЖ БИДНИЙ ХЭН НЭГЭНТ ЭРҮҮЛ УХААН ҮЛДЭЭГҮЙ БАЙСАН ГЭЖ ҮҮ? ЭЭЖ. . . ЭЭЖ ЯАХ БОЛЖ БАЙНА" гэж уурлан орилсон ч хоолой минь зангиран цааш үг унагаж чадсангүй. Зүгээр л асгартлаа уйллаа.

Намайг уйлахад надаас илүү шаналсан мэт харагдах Жунины харц. . .

Тэр юм хэлээгүй ч чимээгүйхэн ойртсоор намайг энгэртээ наан тэвэрлээ. Хараал ид гэж! энэ тэврэлт, энэ залуу яагаад ийм таатай бас аюулгүй мэдрэмжийг өгнө вэ? үзэн ядаж байна. . .

Жуниныг. . .

Өөрийгөө бүр ч ихээр үзэн ядаж байна. . .

Би өөрийгөө хүчлэн болих гэсэн ч уйлахаас өөрийг хийж чадсангүй.

Үүнийг минь мэдсэн мэт Жунин нурууг минь зөөлөн илбэсээр "Бүх хариуцлагыг би хүлээх болно. Чи зүгээр л хар дарсан зүүд байсан гэж бодоод бүгдийг март. Хийсэн зүйлийнхээ үр дүнг би үүрнэ" хэмээн шийдэмгий хэллээ.

Энэ мөчид л ойлгосон юм. Жунинтай хамт байгаад байвал хэлсэн үг бүрд нь уярч, хийсэн үйлдэл бүрд нь догдолж хяналтаа дахиад л алдана. Эрүүл ухаантай байхыг хүсвэл түүнээс алс хол байх хэрэгтэй.

Түүнийг хүчтэй түлхэн холдуулаад шалаар нэг тарсан хувцсаа хамах зуур Жунин ч бас яах учраа олохгүй байгаа мэт сандарсан харагдана.

/Дууссан/ 🔥 Oh! My Daddy 💋Where stories live. Discover now