27. Чамайг санасан

3.3K 474 58
                                    

Түүнийг дахин харахад гайхах, гомдох, үзэн ядах, бас баярлах мэдрэмжүүд холилдоно. Яг л галзуу хүн шиг. . .

Тэр эргээд ирсэн байна гэдэг ээжтэй эвлэрсэн гэсэн үг. Ээжийнхээ өмнөөс баярлах ёстой хэдий ч саяхан мэдсэн том мэдээний дараа түүнийг дахин хойд ааваараа хүлээн авах тэнхэл үнэндээ алга.

Уур хүрч бас үзэн ядаж байна.

Гэвч царайг нь дахин хэзээ ч харахгүй гэж бодож байсан сэтгэлийн гүн дэх шархыг минь багахан ч гэсэн дэвтээх шиг. Сайн муу олон мэдрэмжид автан хэсэг зуур бодит байдлаас тасарчихсан бололтой.

"Инбинь?? чи зүгээр үү? гарах гэж байгаа юм уу?" гэх асуулттай хамт түүний гар нүдний минь урдуур хөдлөх тэр мөчид л ухаан орсон мэт бодит байдалдаа ирлээ.

"Тийм ээ, гарах гэж байна. Баяртай" гэж хэлээд хажуугаар нь зөрөх гэтэл

Жунин бугуйгаас барин зогсоогоод "Хамт гарах уу? үнэндээ би ч бас салхилах гэж байлаа" хэмээн инээмсэглэв.

Үзэн ядмаар боловч түүний инээмсэглэл үргэлж сэтгэл татам хэвээр байх юм. . .

Би "Хэрэггүй ээ! би ганцаараа байх хэрэгтэй байна. Эргээд ирсэн байхыг бодоход ээж та хоёр эвлэрсэн бололтой. Түүнд анхаарал тавь. Тэр л чиний хийх ёстой зүйл" гэж хэлээд гараа татаж авахад Жунин юм хэлсэнгүй чимээгүй зогссоор ард үлдлээ.

====================

Гэрээсээ зугтаж байгаа мэт л хурдлан алхсаар гүйх шахан гарав. Гарах төдийд нүдэнд нулимс цийлгэнэн. Би ер нь яачихсан хачин амьдралтай хүн юм бэ?

Бүх зүйл арай дээрдэж байсан.

Шинэ харилцаа, шинэ амьдралыг бүтээж чадна гэж бодсон. Гэтэл бүх зүйл сайхан бүтэж байтал тэнгэр ниргэх мэт том мэдээтэй хамт тэр эргээд ирлээ шүү дээ.

Хэзээ ч бүтэхгүй, бас яагаад ч болохгүй хүн гэдгийг мэдсээр байж түүнийг хараад сэтгэл хөдөлж байгаа өөрийгөө бүр ч ихээр үзэн ядаж байна. Сайн залуутай уулзаж, сайхан дурсамжуудыг бүтээж байхдаа ч энэ мөч шиг сэтгэл ингэтлээ хөдлөөгүй атал түүний царайг ганцхан удаа харахад, гарт минь ганцхан удаа хүрэхэд л сэтгэл хөдлөл минь дээд цэгтээ хүрч байгаа нь ямар шударга бус гээч.

Би одоо яах вэ?

Урилгагүй ирсэн энэ зочныг яах ёстой вэ?

Ээжийгээ шархлуулж чадахгүй. . .Би л холдох ёстой, би л бүгдийг мартах ёстой.

Гэтэл ингээд март гэж байгаа юм шиг тэр хүний эд эс, үр удам хэвлийд минь бүрэлдэж эхэлсэн байх нь яг л нүглийн минь хариуд бурхнаас явуулсан шийтгэл гэлтэй.

/Дууссан/ 🔥 Oh! My Daddy 💋Where stories live. Discover now