15. Сэтгэл татам байх хэрэггүй!

3K 463 57
                                    

Үгээр илэрхийлж чадахгүй сайхан өдрийг өнгөрөөсөн болоод ч тэр үү өнөө өглөө нэг л өөр жаргалтай сэрлээ.

Сэргэлэн цоо хүүхэд насандаа эргээд оччихсон болохоор тэр байх л даа. Ганцхан өдөр хэдий ч арван жилийн минь ядаргаа, хүнд хэцүүг тайлсан сайхан өдөр байсан.

Өглөө эртлэн босоод ээж Жунин хоёрыг сэрэхээс өмнө гараа гарган ширээ дүүрэн хоол хийж тавив. Өөрийнхөө хамгийн сайн хийдэг бүх хоолоо өрж тавиад тэднийг сэрээхээр дээш гарлаа.

Үнэндээ тэдний хувийн орон зайд халдахгүй, мөн харахгүй байх нь надад дээр байдаг тул тэднийг хамт байхад нь өрөө рүү нь бараг л орж үзээгүй юм байна.

Хаалганы өмнө ирэн "Ямар ч зураглал харж мэднэ шүү" гэж өөртөө сануулаад хаалгыг зөөлөн тогшоод хаалгыг нээлээ.

Гэтэл тэд орныхоо хоёр тал руу шигдэн хоёр өөр тийш харан унтана. Бодож байснаас минь эсрэг гэмээр зураглал байсан тул гайхаж орхилоо. Үнэндээ би тэднийг нэлээд нялуун байх гэж бодож байсан юм.

Хэнийг нь түрүүлж дуудахаа мэдэхгүй зогсож байтал Жунин өөрөө сэрчихлээ.

Түүнийг нүдээ нээсэн даруйд "Өглөөний мэнд, хоол болчихсон. . .. тэгээд л та хоёрыг дуудах гээд" гэтэл

Жунин "Ойлголоо би одоо буулаа" гэв.

Би "Ээжийг?"

Жунин "Тэр унтаж байгаад боссон нь дээр байх гэж бодож байна. Өчигдөр түүнд хүнд өдөр байсан байх" гэв.

Ямар нэг асуудал гарсан юм байх даа???

Би "Х...Хүнд өдрөө?? Ямар нэг зүйл болоо юу?"

Жунин "Чамд хамаагүй ээ, зүгээр л бууцгаая, их өлсөж байна" гэж эелдэг ч юм шиг, цаагуураа нэлээд хөндий ч юм шиг хачин хариу үйлдэл үзүүлэв.

Өчигдөр өглөө лав ээж сайхан ааштай байсан. Магадгүй өчигдөр шөнө тэд муудалцсан юм болов уу??. . . мэдэхгүй юм даа. Ямар ч байсан тэдний асуудалд оролцох хэрэггүй байх.

Ийнхүү бодоод ээжийг сэрээсэнгүй чимээгүй л өрөөнөөс нь гарлаа. Хоолны ширээний ард ганцаараа бодолд дарагдан сууж байтал Жунин ороод ирлээ.

Би түүнд будааг нь аягалж өгөөд эргээд ширээндээ суув. Тэр өмнөх өдрүүдийг бодвол илүү дуу багатай, магадгүй жоохон ууртай ч юм шиг чимээгүй хооллож байлаа.

Үнэхээр юу болсныг мэдэхгүй боловч нэг л эвгүй юм. Би элдэв зүйл асуухаас татгалзан зүгээр л чимээгүй хоолоо иднэ.

/Дууссан/ 🔥 Oh! My Daddy 💋Where stories live. Discover now