11. Ээжтэйгээ барьцдаг охин

3.3K 454 99
                                    

Хамт ажилласан эхний өдрөөсөө л хангалттай их бантан хутгаад амжсан адал явдал дүүрэн өдөр өндөрлөж байна. Бид хэдий нэг гэрт амьдарч байгаа ч тус тусын машинтайгаа яваа тул ажил тараад өөрсдийн унаагаар гэрийн зүг хөдөллөө.

Гэрийн хаалгаар оров уу үгүй юу ээжийн минь гарын хоол дэндүү сайхан үнэртэнэ.

Ээж биднийг тосон гэрийн үүдэнд ирээд "Оройн мэнд" хэмээн мэндлэх зуураа намайг хацар дээр минь үнсээд дараа нь Жуниныг уруул дээр үнслээ.

Энэ хоёрыг чамгүй нялуун гэдгийг мэдэх ч нялуун зүйлээ нүдэн дээр минь хийгээд байдаггүй.

Яг ингээд ганцхан алхмын зайтай зогсох хуучин краш минь ээжтэй уруул дээрээ үнсээд зогсож байгааг харах үнэхээр хачин. Тэрхэн зуур хөлдчихсөн юм шиг л тэдэн рүү ширтэх би.

Ээж "Хувцсаа солиод гараа угаагаад ир" хэмээн намайг түлхэх үед л ухаан орсон мэт тэднийг ширтэхээ болилоо.

"З...за" гэж сулхан хэлээд өрөө рүүгээ алхтал

Жунин "Би ч бас хувцсаа солиод ирье" гэсээр ээжийн духан дээр үнсээд надтай зэрэгцэн дээд давхар руу өгслөө.

Биднийг дээш гарахын алдад Жунин "Яасан бэ? ээжтэйгээ барьцмаар байна уу?" хэмээн асуулаа.

Түүний энэ асуулт намайг хангалттай эвгүй байдалд оруулсан болохоор сандарсандаа "Ю...Юугаа дэмийрээд байгаа юм?" гэсээр харц буруулахад

Жунин "Би харсан"

"Юуг?"

"Ээж чинь намайг үнсэхэд чиний гаргасан царайг" хэмээн над руу цоо ширтсээр хэллээ.

Би "Я... Ямар царай?? Би зүгээр л та хоёрын харилцаанд бага багаар дасах гэж хичээж байна. Өмнө нь зөвхөн хацар дээр нь үнсэж байгааг харсан. Тиймээс л уруул шинэлэг байсан хэрэг" хэмээн тайлбарлахад

Жунин юм хэлсэнгүй надад ойртон мөрөөр тэврээд духан дээр минь зөөлөн үнслээ.

Би гайхсандаа үсрэх шахан түүнээс холдоод "Юугаа хийгээд байгаа юм?" гэж асуухад

Жунин энгийн л инээмсэглэл тодруулан "Ээжтэйгээ барьцдаг охидод аавууд ийм хариу үйлдэл үзүүлдэг байх гэж бодоод л" гэж хэлээд өрөө рүүгээ орчихлоо.

======================

Өдөр хоног нэгэн хэвийн үргэлжилсээр Жунинтай хамт ажилладаг болоод сар гаран боллоо. Эхний хэд хоногт Сүён үнэхээр идэвхтэй байсан ч төслийн ажил албан ёсоор эхлэхэд хоёр хүний нарийн бичиг хийж байгаа болохоор толгой өндийх завгүй болсон гэж хэлж болно.

/Дууссан/ 🔥 Oh! My Daddy 💋Where stories live. Discover now