34. Чиний нөхөр

3.6K 500 196
                                    

Түүнд хариу өгч чадахгүй дахин хэд хэд огиод. . .

"Үгүй! энэ чинь миний стресс. Эмчид үзүүлэх үгүйгээ би өөрөө шийднэ. Өрөөнөөс минь гар" хэмээн муухай аашлахад

Жунины харц илүү нухацтай болсон харагдах ба "Ойлголоо энэ удаад би гаръя. Дараагийн удаа ийм байдалтай надад харагдвал би тэс өөр зүйл бодох болно гэдгээ хэлмээр байна" гээд гараад явчихлаа.

Энэ найрсаг өнгөөр хэлсэн сүрдүүлэг намайг хангалттай ихээр санаа зовоход хүргэж байлаа. Тэр яах аргагүй сэжиг авчихсан. Гэвч баталгаагүй болохоор чимээгүй гарч байгаа хэрэг.

Энэ хордлого гээч нь хүн бүрд өөр өөр байдаг гэсэн. Миний хувьд хэр удаан үргэлжлэх бол? энэ хугацаанд Жунинд баригдахгүй яаж өнгөрөөх вэ?. . .

========================

Энгийн л нэг ажлын өдөр. Нөгөө том дуулиан шуугианаас болж манай группийн үйл ажиллагаанд бага зэрэг саад гарсан ч одоо түүнийгээ нөхөөд эргээд хэвийн байдалдаа орж байна.

Миний хийх ажил өмнөх шигээ л, хурал зөвлөгөөн, хөрөнгө оруулагч түншүүдийн уулзалт гэх мэтээр өрнөсөөр дахин нэг өдрийг ардаа үдлээ.

Ажлаасаа гараад гэр рүүгээ явж байгаад замын хажуугаар өнгөрөхдөө танил царайнуудыг харан хурдаа сааруулсаар аажуухан зогслоо.

Замын нөгөө талд буюу надаас хэдхэн метрийн цаана хамтдаа алхах ээж Жунин хоёр. Ээж минь Жунины гараас сугадан алхах бөгөөд тэд ямар нэг зүйл ярилцан инээмсэглэн алхана. Бас дахин дахин Жунины гараас атган инээмсэглэж байгаа нь түүнийг гэх хайр гэлтэй.

Энэ зураглал. . .

Би дахиад л маш том гэмтэн болсон мэт өөрийгөө мэдэрлээ. Ээж минь Жунинд үнэхээр сайн бололтой, гэтэл би гэдэг өөдгүй хүүхэд хайртай хүнийх нь хүүхдийг тээчихсэн явж байдаг.

Сэтгэлд минь үргэлж хөндүүр байдаг тэр шаналал улам ихээр сэдрэхэд өөрийнхөө энэ учир нь олдохгүй тэнэг амьдралд гомдох шиг.

Машиныхаа цонхоор тэдэн рүү ширтэн сууж байтал Жунин намайг олоод харчих шиг болов. Сандарсандаа утсаа худлаа чихэн дээрээ тавиад шууд харц бурууллаа.

Машинаа асаахтай минь зэрэгцэн утас дуугарлаа.Энэ мэдээж Жунин байсан юм.

Авах үгүй дээ эргэлзэн хэсэг самгардаад утсаа авлаа.

:байна

Жунин: Харих гэж байгаа юм уу? бид хоёр чиний машиныг харж байна. Бид замын нөгөө талд байна. Ээжтэй чинь хамт. . .

/Дууссан/ 🔥 Oh! My Daddy 💋Where stories live. Discover now