36. Амьдрах утга учир

3.7K 516 150
                                    

Би цочирдсондоо нэг ч үг хэлж чадсангүй. Ам минь зуурчихсан мэт тэр чигтээ гацаж орхилоо.

Ээж над руу харсаар санаа алдан "Ингээд чамд намайг хайх шалтгаан байхгүй боллоо. Одоо зүгээр л бие биеийнхээ амьдралд хамааралгүй амьдарцгаая тэгэх үү? Би та хоёрыг эсэргүүцэхгүй. Гэвч хүлээн зөвшөөр ч чадахгүй" гэх нь тэр.

Маш удаан айсан айдас минь бодит болоход уйлахаас өөрийг хийж чадсангүй. Яг одоо сэтгэл дотор минь ямар их айдас, харуусал, гэмшил байгааг үгээр илэрхийлж мэдэхгүй юм.

Гар минь чичирсээр ээж рүү ойртон "Э-Ээж-" гэх үгийг арай ядан унагаахад

Ээж "Аль хэдийн гадарлаж эхэлсэн ч мэдээгүй дүр үзүүлэн дэндүү удаан зугтлаа, үнэндээ та хоёртой хамт байх надад үнэхээр хэцүү байна. Энэ гэр яг л хэзээ ч амьдарч үзээгүй хүний гэр болчихсон мэт хүйтэн таагүй мэдрэмж төрүүлэх болсон. Би энэ гэрт байхыг хүсэхгүй байна. Тиймээс л явсан юм. Энэ удаад чи үнэнийг мэдлээ. Одоо намайг тайван орхино гэж найдаж байна" гэж хэлээд дээш бослоо.

"ЭЭЖЭЭ УУЧЛААРАЙ. . . .ЭЭЖ!. . . .Миний буруу. . . .ээжээ. . . гуйя битгий яв л даа" гэсээр асгартлаа уйллаа. Гэвч ээж минь эргэж ч харсангүй өрөөнөөс гараад явчих нь тэр.

Энэ үед л хамаг итгэл найдвар минь үгүй болчих шиг.

"Ээжээ. . . .ЭЭЖ!" гэх үгийг давтан уйлсаар. . .

=======================

"ИНБИНЬ! СЭРЭЭРЭЙ. . . .ИНБИНЬ!" хэмээн хэн нэгэн намайг сэгсрэх үед л нойрноосоо сэрлээ.

Бурхан минь гэж зүүд байсан хэрэг үү?

Гэхдээ энэ дэндүү бодит байсан. Өөрийгөө унтаж байсан гэдгийг мэдэж бас өрөөнд ээж минь биш Жунин байгааг харсаар байж саяхан мэдэрсэн аймшигт шаналлаас салж чадахгүй байв.

Жунин хацар дагах нулимсыг минь дахин дахин арчаад "Зүгээр дээ, зүүд. . . зүүд байсан. Одоо тайвшир" гэсээр намайг тэвэрнэ.

Би нэг хэсэгтээ л зүгээр болж чадсангүй цурхиран уйлав. Хэсэг уйлаад арай гайгүй тайвшраад ирэх үед минь Жунин над руу ширтсээр "Хар дараа юу?" хэмээн асуув.

Энэ үед дахиад л нүд бүрэлзэн нулимс хурна.

"Э-Ээж биднийг мэдчихсэн. Бас тэр намайг үзэн ядаж байгаа. Ээж амьдралаас минь явна гэсэн. Тэр эргэж ч хараагүй" гээд л хов зөөж байгаа хүүхэд шиг ар араас нь баахан зүйл хэллээ.

/Дууссан/ 🔥 Oh! My Daddy 💋Where stories live. Discover now