01

3.4K 188 3
                                    

Зуны дунд сарын 13-ны өдөр. Солонгосын жижигхэн хот, Данвон ахлах сургууль.

- Сурах бичгийн 27-р хуудас, 4-р бодлого.

Залуухан эмэгтэй багш номоо дэлгэн сурагчдад математикийн хичээл орно. Ангийн зарим хүүхдүүд багшийн хэлснийг дуулгавартай сонсож, дэвтэртээ тэмдэглэх бол үлдсэн хэсэг нь завсарлах цагийг хүлээн самбар луу бус ханан дээрх цагаан цаг руу ширтэж, эсвэл ширээгээ дэрлэн хэвтэх аж.

Хоёр гурван минутын дараа хонх дуугарч, гиюүрч байсан хүүхдүүдийн нар нь гарав бололтой, цүнхэндээ хам хум дэвтэр номоо хийгээд ангиас гарч ч амжаагүй байсан математикийн багш бүсгүйтэй найрсгаар салах ёс хийн гарч явцгаалаа.

- Чэ Сүбин, өнөөдөр чи анги цэвэрлэх юм байна шүү. Уул нь Миюү та хоёр байсан ч гэсэн, Миюү өвдчихсөн байгаа болохоор..

- Би юу? Хөөх.. Ээлж ч хурдан юм аа. Ойлголоо, баяртай.

Нүүрэн талын эгнээнд сууж байсан нүдний шилтэй охин цүнхнээсээ жижигхэн улаан тэмдэглэлийн дэвтэр гаргахад, анги цэвэрлэх ээлж дараалал зэрэг зүйлс байхыг бодоход ангийн дарга нь ажээ.

Харин анги цэвэрлэхээр болсон урт бор үстэй, өөртөө дэндүү хөөрхөн зохьсон шингэвтэр чолктой охины энгэрийн тэмдэг дээр Чэ Сүбин хэмээжээ.

- Баяртай. Сайхан амраарай.

Сүбин бүх хүүхдүүд гарсан хойно үсээ шуун боогоод, бор шаргал шүүгээг нээн дотроос нь шүүр, хувин, шалны алчуур зэрэг цэвэрлэгээний зүйлсийг гаргаж ирлээ.

- Баасан гарагт анги цэвэрлэхээр болчихдог..

Хог шүүрдээд халууцсан охин дүрэмтийнхээ хүрмийг тайлан ширээн дээрээ тавиад хичээнгүйлэн үргэлжлүүлнэ.

- Арай гэж дууслаа..

Охин ханцуйгаараа духныхаа хөлсийг арчаад, боосон үсээ задалж, хүрмээ цүнхлэн цэвэрлэсэн ангиа нэг харчихаад гар одлоо.

CHAE SOOBIN POV

Гадагш гарахад сэрүүхэн салхи салхилж, сургуулын урд талбайн зүлгэн дээр суун ярилцах сурагчдын инээд цангинаж, хаа ганц цаана байх сагсны талбайгаас бөмбөг залах чимээ сонсогдоно.

Ээжтэйгээ хоёулаа амьдардаг, найз нөхөд гэх хүн бараг байхгүй, чимээгүй охин. Тэр бол би. Чэ Сүбин.

Цүнхний урд талын тасалгаанаас дууг нь хаасан утас минь чичрэн, дуудлага ирж байгаа нь мэдрэгдлээ.

The Sound of Your Heart | [ completed ]Where stories live. Discover now