12

1K 131 14
                                    

Хан Сылигийн ёжлох санаа тавих хоёрын голоор хэлсэн үгнээс болоод бодлогшрон сууж байхад, Жонгүг хоёр хуванцар хайрцагтай гүзээлзгэнэ барьсаар гүйн ирлээ.

- Гүзээлзгэнэ авчирлаа! Явцгаая.

Бид элдвийг ярилцсаар далайд ирэх үед 6 цаг өнгөрч байлаа. Сыли түрүүн худалдаж авсан бүтээлэг маягийн зүйлээ элсэн дээр дэвсээд бялуу, гүзээлзгэнэ, макарон, латте зэргээ цэгцтэйгээр тавин зургыг нь дарна.

Бялуу идэн сууж байхад Сыли Жонгүгийн аманд гүзээлзгэнэ хийж өгөөд хэзээний хосууд болчихсон мэт аман дээр нь наалдсан бялууны кремийг арчиж өгөөд инээмсэглэв.

Удалгүй Сыли Жонгүгаар зураг даруулна хэмээн надаас нэлээн урагшаа далайн хажууханд очин, янз бүрийн поз авч 'хөөрхөн байна уу' хэмээн асуух аж.

Яагаад заавал өнөөдөр Хан Сыли тэнд явж таарсан юм болдоо.. Азгүй юм.

Тэд эргэж ирэхэд Жонгүг бидэн рүү ээлжлэн харж байгаад,

-   Уучлаарай. Би яаралтай ажилтай болчихоод, одоо явах хэрэгтэй юм лдаа. Үнэхээр уучлаарай, та хоёр сайн хөгжилдөөд аваарай.

Тэр ийн хэлээд дэвсгэр дээр байсан утсаа шүүрэн авч цааш шогшингоо хэн нэгэн рүү зурвас бичиж байгаа харагдана. Сайн хөгжилдөөд аваарай гэнэ шүү.. Хан Сыли бид хоёр уу?

Сыли ч мөн явах гэж байгаа бололтой,

-   Би ч гэсэн явлаа.

-   Энэ дэвсгэр..?

-   Чамд бэлэглэчихье.

Түүний энд байсан ганц шалтгаан нь Жонгүг болох нь ингээд нотлогдох шив. Ганцаараа үлдсэн би гүзээлзгэнээсээ нэгийг авч үмхээд, зөөлөн давалгаалах далай руу ширтэнэ.

Ингэж байгаад явья хэмээн бодож байтал хажууд хэн нэгэн суух шиг болов.

-   Жонгүг? Чи чинь яаралтай ажилтай гээгүй билэв үү? Юмаа мартаа юу?

-   Үгүй ээ. Хан Сыли явчихсан уу?

-   Тийм ээ.

-   Төлөвлөгөө амжилттай. Би өнөөдөр ганцхан чамтай далай явна гэсэн шүү дээ. Хан Сылитэй биш.

Тэр ч мөн далайг ширтэн савтай латтенаасаа балган ийн хэлэхэд дотор цэлмээд л явчих шиг боллоо. Жонгүг түүнийг явуулахын тулд худлаа ярьсан байж шүү дээ.

Надад сайн юм биш байгаа гэсэн догдлол инээдтэй эргэлзээ хоёр эргээд ирлээ.

Жонгүг сая л нэг юм далайгаас харцаа салган над руу хараад,

The Sound of Your Heart | [ completed ]Where stories live. Discover now