10

1K 125 4
                                    

Би ч амттан аваад гэртээ ирсэн. Аниме үзэх гэсэн ч Жонгүгийн утасны цаанаас хэлсэн үг бодогдоод ер төвлөрч өгөхгүй байлаа.

Тэр яагаад надад өөр охинтой хамт байгаагаа харуулаад санаа нь зовсон юм бол? Бид ямар үерхдэг биш дээ? Зүгээр л ангийн найзууд шүү дээ.

Хажуу дахь шоколаднаасаа нэг нүдийг авч амандаа хийгээд, утсаа унтраан дээш харан хэвтэв. Эсвэл би тэгж асуугаад бүх байдлыг дордуулчихав уу? Зүгээр л хамт харьдаг байсан хүн нь алга болчихоор нь хайсан түүнд буруу ойлгогдохоор зүйлс хэлчихэв үү?

- Мэдэхгүй ээ мэдэхгүй!

Дэрэндээ нүүрээ наан хэвтэж байтал утсанд зурвас ирэх шиг болов. Жонгүг.

- Тааруу хичээлүүд дээрээ бие биедээ туслацгааж байя гэснээ санаж байгаа биз дээ? Маргаашнаас эхлэцгээе. Жүжиг ч дуусаад, орой завтай болчихсон юм чинь.

- Тэгье ээ. Болж байна.

Азаар, нэг их юм бодоогүй юм шиг сонсогдож байна.

-   Ер нь орой 6:30-аас танай хорооллын сагсны талбай дээр уулзья. Би бөмбөг аваад ирнэ ээ.

Юу вэ? Шууд уу?

-   Аан, за тэгье ээ.

5 цаг 27 минут. Нэг цагийн дараа.

Тэр хооронд би Хан Сылигийн инстаграм хаягыг нь олоод, нийтлэлүүдийг нь гүйлгэн сонирхож эхэллээ.

@heartshapedpocky. Ямар хөөрхөн нэр вэ.

-   Пост 1. Сайн уу♡︎

-   Пост 2

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


-   Пост 2. 📚

 📚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
The Sound of Your Heart | [ completed ]Where stories live. Discover now