15

1.1K 125 7
                                    

Үерхснээс хойш тав хоног өнгөрчээ. Бямба гаригийн цэлмэг өглөө, би түүнтэй хийх анхны болзоондоо догдлон бэлдэж янз бүрийн хувцас өмнөө барьж үзэн тольны өмнө эргэлдэнэ.

Шүүгээн дэх бүх хувцаснууд минь таалагдсангүй, өмсөх юм алга хэмээн үглэсээр эгчийн амьдардаг байсан өрөөнд орж ирлээ. Бүх тавилга нь хэвээрээ, яг л хүн амьдардаг мэт өрөө.

Түүний шүүгээн дотроос үлдээж явсан хувцаснуудыг нь ухаж байгаад таалагдах хэдийгээ тэвэрсээр буцаад өрөөндөө ирлээ.

Хувцаснуудаас чийг үнэртэхийн оронд угаалгын нунтаг сэнгэнэх аж. Заримдаа гаргаж ирж угаадаг байсны ач. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч угаадаг байсан юм даг.

Гуч гаруй минут өнгөрсны эцэст ягаан өнгөтэй, урт даавуун даашинзыг сонгоод сая нэг юм үсээ угаахаар угаалгын өрөө рүүгээ санаа амарсан байртай алхана.

Ус дуслах үсээ хатаахаар тольны өмнө сэнс барин зогсох би анхны болзоондоо хөөрхөн харагдах гэж бүх энергиэ зарцуулан хичээж байгаагаа анзааран инээх аядчихаад хүйтэн салхиар үлээлгэн, хаая нэг үсээ үгтээнэ.

Үс бэлэн боллоо. Долгиолох үс рүүгээ харан инээмсэглээд, гурван ч удаа халуун индүүнд түлж улайсан баруун гараа харж санаа алдсан ч, хувцасаа өмсөхөөр яаравчлав. Учир нь болзооны минь цаг дөхөж байлаа.

Дунд сургуульд байхдаа ганц удаа ч болтугай углаж үзэхийг хүсдэг байсан эгчийн даашинз. Одоо миний болзооны гангараа болох гэж.

Өнөөдөр нүүрээ жаахан будахаар шийдсэн тул, хатаж байсан хоёр гурван батган дээрээ нимгэхэн өө дарагч түрхэж, уруулаа ч өнгөлөв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өнөөдөр нүүрээ жаахан будахаар шийдсэн тул, хатаж байсан хоёр гурван батган дээрээ нимгэхэн өө дарагч түрхэж, уруулаа ч өнгөлөв. Сормуусаа будсан ч нэг л эв хавгүй харагдаад байсан тул арилгаад, үнэртэн цацаад болзоондоо бэлэн боллоо.

Арван минутын дараа гэрээсээ гарахад болох юм байна. Гаран дээр үсний индүүнд түлэгдсэн шарх минь хорсож байсан ч, наалт наахаар яарсангүй.

The Sound of Your Heart | [ completed ]Where stories live. Discover now