Гүзээлзгэнэтэй сүүгээ уун замаар алхаж байхдаа саяны хөвгүүний талаар бодсоор л байлаа. Зүгээр л багахан тус хүргэсэн танихгүй хөвгүүний инээмсэглэхийг хараад тэгтлээ догдлоод..
- Ээжээ, би ирлээ! Ээж?
Зочны өрөөнөөс тоос сорогчны чимээ гарч байхыг бодоход, ээж тоос соруулаад намайг сонсохгүй бололтой.
Шууд гал тогоо руу орон хайлах дөхсөн мөхөөлдсөө хөлдөөгч рүү хийхэд, тоос сорогч унтрав.
- Өө, ирчихээ юу.
- Тийм ээ. Би танд мөхөөлдөс авсан.
- Яахнав дээ, чи ид.
- Надад байгаа.
- Тэгвэл хадгалж байгаад, маргааш ид.
Би өрөө рүүгээ орж ирээд хувцсаа сольж, нүүр гараа угаагаад үсээ шууж боочихоод буцаад доош буулаа. Эгчийг ирэх талаар ээжид хэлэх хэрэгтэй байх.
- Ээжээ.
- За?
- Со Ын эгч дараа долоо хоногийн амралтын өдрөөр найз залуутайгаа ирдэг юм уу гэж ярьж байсан.
- Танай эгч нээрээ сонин хүн шүү.
- Таны охин шд.
- Зөрсөөр байгаад сэтгүүлч болсон. Дараа нь бас л зөрсөөр байгаад хүүхэдтэй, өөрөөсөө арван насаар ах залуутай сүй тавьчихсан.
- Хун эгч хясаа авчирч өгөө юу?
Би хөргөгч уудлангаа өнөө орой ямар хоол идэх талаараа бодно.
- Тийм ээ.
- Наймаалж, сам хорхой байгаа юу? Жампон хийж идэх үү?
- Тэгсэн ч яахав ээ.
Ээж миний оройн хоолны санааг хэлэлцсэн болоод, буцаад л эгчийг яриад эхэллээ. Би түрүүн авсан бэлэн догбугги дээрээ халуун ус, амтлагчийг нь хийгээд богино долгионы зууханд хийн орхилоо.
- Тэгээд, жампон хийнэ биз дээ?
- Тэгнэ ээ. Чи ахиад л догбугги идэж сууна уу? Байнга л идэх юм. Халуун ногоотой, ходоодонд муу шүү дээ.
- Ойлголоо, ахиж идэхгүй ээ.
Богино долгионы зуух дугарч, догбугги минь бэлэн болоход би савх цэвэр ус хоёртой хамт тавцан дээр тавиад өрөө рүүгээ орж ирлээ.
Тоглоомын талбай дээр тоглох хүүхдүүдийг цонхоор ширтэнгээ догбуггигаа идэж байхад, үүний дараа мөхөөлдсөө гадаа гарч идье гэсэн санаа төрлөө.
YOU ARE READING
The Sound of Your Heart | [ completed ]
Fanfiction- Өө, соруул! Хажууд хэн нэгний сүүдэр тусахтай зэрэгцэн, газар унасан соруулаа авах гээд харсан ч байсангүй, харин үл таних өндөр хөвгүүний гарт байх нь тэр. Би харцаа өргөн түүн рүү харахад, яг л лааны тосон баримал мэт царайлаг хөвгүүн байлаа...