11

1K 122 5
                                    

8 сарын 12. Бямба гариг.

Сайхан өдөр байх чинь.

Жонгүг бид хоёр орой бүр номын сан, зургийн өрөө, сагсны талбай зэргээр эргэлддэг болоод 4 хонож байлаа. Дээрээс нь бид уран зохиол дээр нөгөө багаасаа 3 оноо илүү авч 'ялсан'.

-   Ээжээ.

Эгчийн зурвасыг дамжуулахаар доош бууж ирэхэд тэр хатаасан үхрийн мах идэнгээ зурагт үзэн сууна. Би түүн рүү болгоомжой дөхсөөр,

-   Эгч одоо гарлаа гэж байна.

-   Хаашаа?

-   Энд ирнэ гэнэ ээ. Сан-Ү ах, ахын охинтой хамт ирнэ гэсэн.

Ээж толгой дохиж байгаа ч таагүй харагдана.

- Та дургүй байлаа гээд яах юм. Эгч чинь том хүн, өөрөө юу хийхээ мэдэж байгаа шд.

- Би мэднэ гээд ээжийнхээ үгийг үл тоох ёстой юм уу?

- Мэдэхгүй ээ. Би дээшээ гарлаа.

Шатаар өгсөж байтал утсанд зурвас ирэх шиг боллоо. Жонгүг?

- Өдрийн мэнд. Өнөөдөр завтай юу?

- Өдрийн мэнд. Тийм ээ завтай.

Шатан дээр зогссон чигээрээ утас руугаа гөлрөн хариу хүлээх ба минут ч бололгүй түүнээс хариу ирэв.

- Аан.. Тэгвэл хамт далай явцгаах уу? Сайхан өдөх байна. Хэрэв чи зөвшөөрвөл шүү дээ.

Асуух юу байна, явалгүй яахав дээ!

Нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр түүнд зөвшөөрсөн хариу өгөөд ээжид гарах талаараа хэлэн өрөөндөө хар хурдаараа гүйн орж ирлээ.

Үсээ угаан гарч ирэхэд тэр над руу залгаж байлаа.

- Байна уу?

- Байна аа. Жонгүг байна аа. Хэдэн цагаас уулзвал дээр гэж бодож байна?

- Хамаагүй ээ. Хэд ч байсан яахав.

- Тэгвэл.. 5?

- Ойлголоо.

- За, тасаллаа шүү!

Одоо 4 цаг болж байна гэдэг чинь, надад цаг байгаа л юм байна.

Хамт гадуур гарна гэдэг найзуудын дунд байдаг л зүйл. Тэр яг ийм сэтгэлээр бодож над руу зурвас бичсэн байх.

Нойтон үснээс ус дуслан гаран дээр буух үед би хэрэгтэй хэрэггүй бодлоосоо салан шүүгээнийхээ өмнө ирлээ.

The Sound of Your Heart | [ completed ]Where stories live. Discover now