Биеийн тамирын багш буцаж орж ирэхэд хонх дугаран хичээл тарлаа. Хүүхдүүд Жонгүгийн талаар асуухад багш,
- Хөл нь жаахан эвгүй болсон байна гэнэ. Ойрын тав зургаа хоногтоо алхахад хэцүүхэн л байх бололтой.
Бурхан минь.. Ээж нь хол явахад хэцүү, одоо Жонгүг тав зургаа хоногтоо алхахааргүй болчихлоо шүү дээ.
Хурдхан дүрэмт хувцсаа сольж өмсөөд түүнийг хайхаар гарахад ашгүй тэр урдхан талд түүнийг санаандгүй түлхсэн хөвгүүнтэй юм яриад зогсож байлаа.
Дөхөх тусам тэдний яриа тодрон сонсогдоно. Өнөө хүү,
- Би чиний хөлийг зүгээр болтол өдөр болгон гэр лүү чинь явж чамд тэр өдрийн хичээлүүдээ нөхөхөд туслана. Тэгээд дэлгүүр ч юм уу, хаа нэг тийшээ явмаар байвал намайг дуудаарай. Би машингүй ч гэсэн дугуйтай. Дэлгүүрээс авах юмаа надад хэлчихсэн ч болно доо, би аваад л очно.
Тэр цовоо хоолойгоор ийн хэлэх ч цаанаа их л гэмшиж байгаа бололтой харагдана. Хариуд нь Жонгүг инээгээд,
- Хэрэггүй ээ. Чи их сайхан сэтгэлтэй юм. Ямар санаатай түлхсэн биш.
- Гэхдээ л миний оронд чи бэртсэн шүү дээ. Надаас болоод чи алхаж ч чадахгүй, бүтэн долоо хоногийн хичээлдээ ч сууж чадахгүй. Тийм учраас энэ зэргийг хийлгүй яахав.
Түлхсэн хөвгүүн заавал хүссэн бүхнийг чинь хийж өгөх болно хэмээн зөрүүдлэж Жонгүг эсэргүүцэн, түүний сайхан сэтгэлтэйг гайхна.
- Жонгүг аа.
- Өө, Сүбин аа. Харих гэж байгаа юм уу?
Түүнийг түлхсэн хөвгүүний царайг сая л олж харвал өмнө нь миний ард суудаг байсан Им Жонвон байв. Тэр ч хэтэрхий цайлган цагаан нь үнэн шүү.
- Тийм ээ харих гэж байна. Юу.. би дугуйтай явж байгаа. Чи ийм хөлтэй харьж чадахгүй байх. Би.. чамайг гэрт чинь хүргэж өгье. Жонвон аа, би түүнд туслах болно оо.
Жонгүг инээмсэглээд,
- Жаахан л өвдөж байна. Гэхдээ хүргэж өгвөл сайхан л байна.
- Жонвон аа, гэр чинь хаана байдаг юм?
Хөөх Чэ Сүбин.. Чи ч хүнд сайн болоод өөрчлөгдөж байна шүү. Эрэгтэй хүүхдийн гэрийг шууд асуугаад л.
Жонвоны хэлсэн хаяг Жонгүгийн гэрийн эсрэг зүгт байсан юм. Жонгүгийн гэр нэг зах бол, Жонвоных нөгөө зах гэсэн үг.
YOU ARE READING
The Sound of Your Heart | [ completed ]
Fanfiction- Өө, соруул! Хажууд хэн нэгний сүүдэр тусахтай зэрэгцэн, газар унасан соруулаа авах гээд харсан ч байсангүй, харин үл таних өндөр хөвгүүний гарт байх нь тэр. Би харцаа өргөн түүн рүү харахад, яг л лааны тосон баримал мэт царайлаг хөвгүүн байлаа...