13

1K 122 7
                                    

Оройн хоолоо идэж дууссан хойноо өрөөндөө орж ирээд орон дээрээ хэвтэн урт амьсгаа авна. Хаалгаар орж ирэхэд л гал тогоонд шөл буцлах чимээ дуулдаж, үүдэнд танихгүй гуталнууд олон байгааг хараад би эгч ба түүний сүйт залууг охинтойгоо ирснийг гадарласан. Үнэхээр эвгүй байсан шүү. Хэн ч юу ч ярихгүй, чив чимээгүй хооллох.

Яагаад ч юм утсаа аваад Хан Сылигийн инстаграм хаяг руу орж байх аж.

Шинэ пост хийсэн байна. Арай чдээ.. Би ямар сталкер биш дээ..

@heartshapedpocky | <3

Зурган дээрх хөвгүүн хэн болохыг шууд л таньлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зурган дээрх хөвгүүн хэн болохыг шууд л таньлаа. Жонгүг. Ингээд пост оруулчихсан чинь тэд яг л болзож яваа юм шиг харагдаж байна. Хан Сыли ч үнэг юм даа..

Сэтгэгдэл хэсэгт нь түүний дагагчид хэн болохыг нь шалгааж, найз залуу нь хэмээн таамаглацгааж байлаа.

- Хөөх хэн юм бэ?

- Найз залуу нь байна шүү дээ, харваас.

- Найз залуу чинь ард талаас нь харсан ч царайлаг юм аа.

- Хамт авхуулсан зургаа оруулаарай~!♡︎

Худал дуулиан тарихдаа авьяастай хүүхэд юм гээч..

___

Даваа гаригийн өглөө. Үсээ дээш нь овоолж боонгоо гэрээсээ гаран алхана. Жонгүгтай таарчихгүй байгаа хэмээн нүд өөрийн эрхгүй түүний гэрийн зүг гүйсэн ч, тэр харагдсангүй.

Сургууль дээрээ ирээд анги руугаа орохоор булаг эргэх гэж байхад цаана хэн нэгэн хоёр хүн их л нухацтай яриа өрнүүлж байгаа бололтой.

Сайн сонсвол эрэгтэй хүний хоолой нь Жонгүгийн хоолой байлаа. Сэмээрхэн харахад Хан Сыли тэр хоёр өөд өөдөөсөө харан миний байгаа газраас 3,4 алхмын цаана зогсоно.

Жонгүг түүнд,

- Яагаад миний зургыг нууцаар дараад зөвшөөрөлгүй нийтлэж байгаа юм?

The Sound of Your Heart | [ completed ]Where stories live. Discover now