Би бороо дусаж буй саравчны дээврийн зүг ширтэн түүний яриаг сонсоно. Намжүн ах үнэхээр үзэсгэлэнтэй хүн юм гээч. Гаднаа ч тэр, дотроо ч тэр.
- Энэ бороо зогсох шинжгүй шүү.
Гуч гаруй минут амьдрал бодогдуулах гүн ухааны зүйл ярьсан ч гэнэт л инээмсэглэсээр тэнгэр ширтэх тэр.
- Тийм ээ. Ороод л байх юм.
Эхэндээ дулаахан нартай бороо шивэрч, солонго татсан байсан бол удалгүй хар үүлс нарыг хаан, түүнтэй хамт сэрүүхэн салхи ч салхилна.
- Чи миний шүхрийг аваад яв даа.
- Үгүй дээ, би зүгээр. Цүнхээ дээрээ..-
- Аваад яв аа. За, сайхан амраарай. Дараа уулзацгаая.
Шүхрээ надад бариулж орхичихоод өөрөө гараад явчихлаа. Шиврэх хүйтэн бороог тоож байгаа ч шинж алга, түргэн алхах аядана.
Аль түрүүнээс хойш ганц ч балгаагүй кофегоо бүгдийг нь нэг амьсгаагаар залгилж дуусгаад, түүний шүхрийг дэлгэн араас нь гүйлээ.
- Намжүн ах аа! Хамт явцгаая аа!
Миний хоолойг сонсмогцоо эргэж харсан түүн рүү гүйж очоод, дээр нь шүхрээ барихад тэр инээмсэглээд миний гарнаас шүхрийг авав.
Намайг хүргэж өгөөд, өөрөө гэр лүүгээ явахаах болсон учраас манай гэрийн зүг алхана.
- Танай найз залуу чинь яасан юм?
- Үнэндээ тэр хүү манай найз залуу биш ээ. Тэр үед таныг.. муу хүн гэж бодоод намайг хамгаалсан гэсэн.
Намжүн ах инээгээд,
- Ахлах сургуулын хүүхэд гэдгийг чинь мэдэхгүй шууд дугаарыг чинь асуухаар тэгж ойлгосон байх лдаа.
Зам дээгүүр бага багаар ус тогтож, шүхэр бартсан хүмүүс зөрөлдөнө. Бид ч ойр зуурын зүйлс ярьсаар алхаж байтал, ардаас хэн нэгэн дуудах шиг болов. Намжүн ах надаас түрүүлж эргэж хараад инээн,
- Өө. Танай найз залуу байна.
Үнэхээр л Жонгүг тогтоол усыг шал пал хийлгэн дугаргасаар нааш гүйн ирж байлаа.
- Жонгүг?
- Сайн байна уу. Та одоо яв даа. Би найз охиноо хүргээд өгчихье.
Тэр над руу харалгүй Намжүн ахад хандан ийн хэлээд мөрөөр минь тэврэн өөрийнхөө шүхрэн дор оруулав.
Намжүн ах ч инээмсэглэн толгой дохиж надад баяртай хэмээн хэлээд эсрэг зүг рүү алхан одов. Би Жонгүг руу хараад,
YOU ARE READING
The Sound of Your Heart | [ completed ]
Fanfiction- Өө, соруул! Хажууд хэн нэгний сүүдэр тусахтай зэрэгцэн, газар унасан соруулаа авах гээд харсан ч байсангүй, харин үл таних өндөр хөвгүүний гарт байх нь тэр. Би харцаа өргөн түүн рүү харахад, яг л лааны тосон баримал мэт царайлаг хөвгүүн байлаа...